Төсвийг эрүүл мэнд, боловсролын салбарт түлхүү зарцуулах ёстой гэж үзжээ
2025.08.18 •
1м унших
Ирэх оны төсвийн төсөлд иргэдийн саналыг авч, дүнг нэгтгэжээ. Санал өгсөн иргэдийн 99.08 хувь нь E-Mongolia цахим систем ашигласан байна. Тэдний 49.87 хувь нь 18-34 насныхан байсан бөгөөд ирэх онд төсвийг эрүүл мэнд, боловсролын салбарт түлхүү зарцуулах ёстой гэж үзсэн байна. Мөн төрийн захиргааны зардлыг багасгаж, нийгмийн халамжийн салбарт хэмнэлт хийх шаардлагатай гэсэн саналыг түлхүү өгчээ.