CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-08-14 • 1м унших

Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Ерөнхий сайдын захирамж гарлаа.

Тус захирамжаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэргийг эрс бууруулж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг төгөлдөршүүлэх, Монгол Улсын авлигын төсөөллийн индексийн оноо, эрэмбэ сүүлийн жилүүдэд тогтмол буурахад нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлж, “Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллагаас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх, төрийн хүнд суртлыг арилгаж, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулж, төлөвлөгөө баталлаа.

-Төрийн өндөр албан тушаалтан болон уг албан тушаалыг хашиж байсан этгээдүүд үндэслэлгүй хөрөнгөжсөн эсэхийг хянан шалгах, шаардлагатай тохиолдолд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг цагдаагийн байгууллагатай хамтран явуулах санал, хүсэлтийг Авлигатай тэмцэх газар, Улсын Ерөнхий прокурорт гаргах санал бэлтгэж энэ сарын 20-ны дотор Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлэх;

-Зөвшөөрлийн тухай хуульд зааснаас бусад бизнес эрхлэгчдэд хүнд суртал, дарамт учруулж байгаа бүх төрлийн зөвшөөрөл (бүртгэл, гэрээ, гэрчилгээ, дүгнэлт, лавлагаа, санал, дүгнэлт авах г.м), дүрэм, журам, заавар, захиргааны актуудыг хүчингүй болгох санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх,

-Авлига, албан тушаалын гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр багц хуулийн төсөл боловсруулж, 2025 оны аравдугаар сарын 1-ний өдрийн дотор Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх;

-Монгол Улсын талаарх авлигын төсөөллийн индексийн оноо, эрэмбэ буурахад нөлөөлж байгаа төрийн үйл ажиллагааны ил тод байдал, иргэдийн мэдэх эрхийг хангах үзүүлэлтийг сайжруулах зорилтын хүрээнд албаны нууцыг хүчингүй болгох чиглэлээр Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж, 2025 оны есдүгээр сарын 10-ны өдрийн дотор Засгийн газрын хуралдаанд танилцуулах;

-Шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэр, үйл ажиллагааг иргэд, олон нийтэд үнэн зөв, хүртээмжтэй, шуурхай хүргэх ажлыг хэвлэл, мэдээллийн байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагатай хамтран зохион байгуулах, олон нийтэд ил тод байх хуульд заасан мэдээллийг тухай бүр байгууллагын цахим хуудсанд нээлттэй байршуулах, англи хэлээр хөрвүүлж оруулах, тогтмол шинэчлэх;

-Авлигын эсрэг төсөөллийн индексийн оноо, эрэмбийг тодорхойлоход нөлөөлдөг судалгааны байгууллага, судлаач, шинжээч болон хөрөнгө оруулагчдад авлигын чиглэлээрх Монгол Улсын ололт, амжилтын талаарх мэдээ, мэдээлэл болон Засгийн газрын бодлого, арга хэмжээг хүргэхдээ “нэг цонх”-ны зарчмыг баримтлан ажиллах;

-Ардчилал, хүний эрх, засаглал, эдийн засаг, бизнесийн чиглэлээр судалгаа, мэдээлэл бэлтгэдэг агентлагууд, “Ам Чам”, “ЕвроЧамбер Монголиа” зэрэг худалдааны танхимуудтай хамтран ажиллах, олон улсын хурал, зөвлөгөөнд оролцох гадаад, дотоодын бодлогын судлаач, эрдэмтэн, шинжээч, бизнес эрхлэгч, иргэний нийгмийн байгууллагыг мэдээллээр хангах, хамтран ажиллах;

-“Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллагаас удаа дараа зөвлөмж болгосон шүгэл үлээгчийн эрх зүйн байдал болон гэрч, хохирогчийг хамгаалах үндэсний тогтолцоог бэхжүүлэх хуулийн төслүүдийг боловсруулж, 2025 оны аравдугаар сарын 20-ны өдрийн дотор Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх;

-Хөрөнгө оруулагчид, аж ахуйн эрхлэгчдэд хууль бусаар дарамт учруулсан, хүнд суртал үзүүлж, ёс зүйн алдаа гаргасан, эрх ашгийг нь хохироосон болон авлига, ашиг сонирхлын зөрчилд холбогдсон төрийн захиргааны байгууллагын албан хаагчдад хариуцлага тооцох арга хэмжээг зохион байгуулах;

-Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж, үндэслэлгүй хөрөнгөжсөн, нийтийн өмчийг ашиглан шамшигдуулсан нийтийн албан тушаалтнуудад хариуцлага тооцох, хууль бусаар олсон хөрөнгийг хураах эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал боловсруулж, 2025 оны есдүгээр сарын 15-ны дотор Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг тус тус үүрэг болголоо.

-Мөн Катар Улсын Доха хотноо энэ оны арванхоёрдугаар сарын 15-19-нд зохион байгуулах НҮБ-ын Авлигын эсрэг конвенцын Оролцогч талуудын бага хурлын 11 дэх чуулганаар Монгол Улсын санаачлах “Сонгуульд нэр дэвшигчид, улс төрийн намууд болон сонгуулийн кампанит ажлуудын санхүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх тухай” тогтоолын төслийг хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангаж, явц, үр дүнг тухай бүр танилцуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. 

-Авлигатай тэмцэх хүсэл зориг, хүчин чармайлт, манлайлал, ил тод байдлыг төгөлдөршүүлж, бүх түвшинд шударга ёсыг эрхэмлэн, авлига, албан тушаалын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг Засгийн газрын гишүүд, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо.

Монгол Улсын авлигын төсөөллийн индексийн оноо, эрэмбийг сайжруулах чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж байгаа ажлын явц, дүнг 14 хоног тутам Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогтод даалгав. Нийгмийн шударга ёсыг бэхжүүлэх зорилтын хүрээнд Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа авлигын эсрэг арга хэмжээг бүх талаар дэмжиж, хяналт, хариуцлагаа сайжруулан, авлига, ашиг сонирхлын эсрэг “Шүгэл үлээгч”, “Шударга ёсны дуу хоолой” болж ажиллахыг нийт иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, бизнес эрхлэгчдэд уриаллаа. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
Сурагчид “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа
14 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Бельгийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрчээ
14 цагийн өмнө • 1м унших
Улс төр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХҮЛЭЭЛГҮЙ, ЗАСГИЙН ГАЗАР ЭНЭ ӨДРӨӨС ХЭМНЭЛТИЙН ГОРИМД БҮРЭН ШИЛЖЛЭЭ
14 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Н.УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗАР
2026-04-03 • 1м унших
Улс төр
С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонголоо
2026-04-03 • 1м унших
Улс төр
Монголын Ногоон намын шинэ дарга
2026-04-03 • 1м унших
Гадаад мэдээ
Ираны Ерөнхийлөгч америкчуудад нээлттэй захидал илгээлээ
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-04-03 • 1м унших
Шууд
“Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
НӨАТ-ын баримтаа энэ сарын наймнаас өмнө бүртгүүлээрэй
2026-04-02 • 1м унших
Улс төр
УИХ-ын дарга болохын тулд намаасаа түдгэлзэж, боломжоосоо татгалзах нь эр зориг уу, улс төрийн нүүдэл үү?
2026-04-02 • 1м унших
Шууд
Аутизмыг таниулах дэлхийн өдөр
2026-04-02 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөлөөс С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ
2026-04-02 • 1м унших
Ярилцлага
И.Эрдэнэцэцэг: Намайг итгэж ирсэн хүн бүхний сэтгэлд хүртэл ажиллах ёстой
2026-04-02 • 1м унших
Танд хэрэгтэй
Өнөөдөр олон улсын "Хүүхдийн номын өдөр"
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Өмнөд Солонгос эдийн засгийн багц арга хэмжээ авна
2026-04-02 • 1м унших
Эдийн засаг
Шатахууны үнийн хэлбэлзлийг зохицуулна
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Азийн анхны “Eurovision” дууны тэмцээн
2026-04-01 • 1м унших
Шууд
Соёлын болон геологийн өвд тулгуурлан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ
2026-04-01 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөл маргааш 09.00 цагт хуралдахаар товложээ
2026-04-01 • 1м унших
Шууд
Ж.Дугардорж: Тендерийн хууль зөрчиж 22 тэрбум завшсан хэргийн ард Б.Батцэцэг сайд байгаа
2026-04-01 • 1м унших
Улс төр
Н.Учрал:Улстөрч та бүхнийг үндэстний эрх ашгийн төлөө ухаан бодлоо уралдуулж, ажиллахыг уриалъя
2026-04-01 • 1м унших
Шууд
Монгол, Францын Засгийн газар хоорондын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа
2026-04-01 • 1м унших
Шууд
ӨМНӨГОВЬ: Төвийн бүсийн физикийн олимпиадаас багш, сурагчид зургаан медаль хүртлээ
2026-04-01 • 1м унших
Шууд
Улаанбаатарын өдрүүд эхэллээ
2026-04-01 • 1м унших
Эдийн засаг
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал
2026-04-01 • 1м унших
Шууд
Өнөөдөр инээдмийн өдөр
2026-04-01 • 1м унших
Улс төр
Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөлж, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр болжээ
2026-03-29 • 1м унших
Шууд
Алга болсон цэрэг эсэн мэнд олдлоо
2026-03-29 • 1м унших
Сэдвийн мөрөөр
"Сахалтай дарга"
2026-03-18 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх