CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-08-13 • 1м унших

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Тэрбээр, "Ирэх оны төсвийн төслийг есдүгээр сарын 1-нд өргөн барина. Үүнтэй холбоотойгоор 2-3 удаа Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ. 2022 онд батлагдсан шинэ эрх зүйн зохицуулалтын хүрээнд хоёр дахь удаагийн орон нутгийн бонд гарч байна. Өмнө нь Улаанбаатар хотын бонд гарч байсан бол энэ удаад хөдөө орон нутгийн хувьд анхны бонд гарч байгаа нь маш чухал ач холбогдолтой.

Орон нутгийн хувьд энэ нь чухал төсөл санхүүжүүлэхээс гадна өөрөө бие дааж бонд гаргаж байгаа анхны тохиолдол. Засгийн газар онцгой ач холбогдол өгч, Сангийн яам бүтэн жилийн турш орон нутгийнхантай хамтран ажлын хэсэг байгуулж, судалгаа, урьдчилсан бэлтгэл ажлыг хангаж ирсэн. Ингээд шат шатанд нь хамтран ажиллаж, нэлээд чамбай урьдчилсан бэлтгэл хангасны үндсэн дээр өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар орууллаа. Бид хоёр том шаардлага тавьж байгаа.

Нэгдүгээрт, санхүүжүүлэх төсөл нь өөрөө үр өгөөжтэй, орон нутгийн төсөвт сөрөг дарамт үүсгэхгүйгээр өөрийгөө санхүүжүүлдэг байх. Нэгэнт өндөр өртөгтэй, үнэтэй мөнгө босгож байгаа учраас төсөл нь үүнээс давсан үр өгөөжтэй байх ёстой.

Хоёрдугаарт, тухайн орон нутаг төсвийн чадамжийн хувьд өрийн эрсдэл үүсгэхгүйгээр төлж чадах, бүрэн санхүүгийн чадамжтай байх шаардлагатай.

Өмнөговь аймгийн хувьд 50 мВт-ын цахилгаан станц нь ашиглалтад орсон эхний гурван жилийн дараа санхүүжилтээ бүрэн нөхөөд, орон нутагт орлого төвлөрүүлэх боломжтой. Сүүлийн нэг жил гаруй хугацаанд эрчим хүчний үнэ тарифын чөлөөлөлт, салбарын либералчлалын бодлого хэрэгжсэн нь энэ бондыг гаргах боломжийг бүрдүүлсэн.

Мөн Өмнөговь аймаг нь улсын төсөвт үнэмлэхүй хэмжээний орлого төвлөрүүлдэг аймаг. Энэ жил гэхэд 1.7 их наяд төгрөг төвлөрүүлж байна. Ирэх 5 жилд дор хаяж 8 их наяд төгрөг төвлөрүүлэх боломжтой гэж тооцоолж байгаа. Бондын хэмжээ 500 тэрбум төгрөг, 3–5 жилийн хугацаатай. Аймгийн төсвийн боломж нь 8 их наяд төгрөгийн орлого олох чадамжтай тул хоёр шалгуурыг бүрэн хангасан гэж үзэж байна. Иймд Өмнөговь аймгийн цахилгаан станцын бондыг Засгийн газар бүрэн дэмжлээ. Цаашдаа шат дараатайгаар УИХ-д өргөн барьж, эцсийн шийдвэр УИХ-аас гарна.

Есдүгээр сарын 1-нд төсөв өргөн барихдаа эрчим хүчний салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэх, өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах томоохон хөрөнгө оруулалтыг төсвийн бодлогын хүрээнд шийдэж байна гэж ойлгож болно. Мөн Улсын гуравдугаар эмнэлгийн дэргэд зүрх судасны бие даасан төв байгуулахаар шийдвэрлэлээ. Нийт өртөг нь 56.3 сая ам.доллар. Үүнээс 32.9 сая ам.доллар нь Европын Сэргээн босголт, Хөгжлийн банкны зээл, 22.4 сая ам.доллар нь Люксембургийн Вант улсын буцалтгүй тусламж байх юм.

Сүүлийн 34 жилд анагаах ухаан болон олон салбарт зээл, тусламжаар санхүүжилт хийж байсан. Энэ удаа нийт санхүүжилтийн бараг гуравны нэг нь буцалтгүй тусламж байгаагаараа онцлогтой. Люксембургийн Вант улс нь манай ЭМЯ болон 3 дугаар эмнэлэгтэй сүүлийн арваад жил зүрх судасны чиглэлээр гурван үе шаттай төслийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай. Үүний үр дүнд буцалтгүй тусламжийн хэмжээг нэмэгдүүлж, Европын Сэргээн босголт, Хөгжлийн банктай хамтран энэ хөрөнгө оруулалтыг хийхээр болсон.

Төсөл гурван жилийн хугацаанд хэрэгжиж, барилгын ажил, тоног төхөөрөмж, эмч, ажилтнуудыг сургах зэрэг цогц ажлууд багтана. Засгийн газар дэмжсэн тул есдүгээр сарын 1-нд өргөн барих төсөвт эрүүл мэндийн салбарын багцад орж, УИХ-аар хэлэлцэгдэнэ. Ирэх жилээс төсөл эхэлнэ" хэмээлээ.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
Сурагчид “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа
14 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Бельгийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрчээ
14 цагийн өмнө • 1м унших
Улс төр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХҮЛЭЭЛГҮЙ, ЗАСГИЙН ГАЗАР ЭНЭ ӨДРӨӨС ХЭМНЭЛТИЙН ГОРИМД БҮРЭН ШИЛЖЛЭЭ
14 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Н.УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗАР
2026-04-03 • 1м унших
Улс төр
С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонголоо
2026-04-03 • 1м унших
Улс төр
Монголын Ногоон намын шинэ дарга
2026-04-03 • 1м унших
Гадаад мэдээ
Ираны Ерөнхийлөгч америкчуудад нээлттэй захидал илгээлээ
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-04-03 • 1м унших
Шууд
“Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
НӨАТ-ын баримтаа энэ сарын наймнаас өмнө бүртгүүлээрэй
2026-04-02 • 1м унших
Улс төр
УИХ-ын дарга болохын тулд намаасаа түдгэлзэж, боломжоосоо татгалзах нь эр зориг уу, улс төрийн нүүдэл үү?
2026-04-02 • 1м унших
Шууд
Аутизмыг таниулах дэлхийн өдөр
2026-04-02 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөлөөс С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ
2026-04-02 • 1м унших
Ярилцлага
И.Эрдэнэцэцэг: Намайг итгэж ирсэн хүн бүхний сэтгэлд хүртэл ажиллах ёстой
2026-04-02 • 1м унших
Танд хэрэгтэй
Өнөөдөр олон улсын "Хүүхдийн номын өдөр"
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Өмнөд Солонгос эдийн засгийн багц арга хэмжээ авна
2026-04-02 • 1м унших
Эдийн засаг
Шатахууны үнийн хэлбэлзлийг зохицуулна
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Азийн анхны “Eurovision” дууны тэмцээн
2026-04-01 • 1м унших
Шууд
Соёлын болон геологийн өвд тулгуурлан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ
2026-04-01 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөл маргааш 09.00 цагт хуралдахаар товложээ
2026-04-01 • 1м унших
Шууд
Ж.Дугардорж: Тендерийн хууль зөрчиж 22 тэрбум завшсан хэргийн ард Б.Батцэцэг сайд байгаа
2026-04-01 • 1м унших
Улс төр
Н.Учрал:Улстөрч та бүхнийг үндэстний эрх ашгийн төлөө ухаан бодлоо уралдуулж, ажиллахыг уриалъя
2026-04-01 • 1м унших
Шууд
Монгол, Францын Засгийн газар хоорондын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа
2026-04-01 • 1м унших
Шууд
ӨМНӨГОВЬ: Төвийн бүсийн физикийн олимпиадаас багш, сурагчид зургаан медаль хүртлээ
2026-04-01 • 1м унших
Шууд
Улаанбаатарын өдрүүд эхэллээ
2026-04-01 • 1м унших
Эдийн засаг
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал
2026-04-01 • 1м унших
Шууд
Өнөөдөр инээдмийн өдөр
2026-04-01 • 1м унших
Улс төр
Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөлж, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр болжээ
2026-03-29 • 1м унших
Шууд
Алга болсон цэрэг эсэн мэнд олдлоо
2026-03-29 • 1м унших
Сэдвийн мөрөөр
"Сахалтай дарга"
2026-03-18 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх