Хувцас үйлдвэрлэл бол дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их нөлөө үзүүлж буй салбар. Хүн төрөлхтөн жил бүр 80 тэрбум шинэ хувцас үйлдвэрлэж байгаа бөгөөд энэ нөхцөл байдлыг өөрчлөхгүй бол 2030 он гэхэд хувцас үйлдвэрлэлийн салбараас гарч буй нүүрстөрөгчийн хэмжээ 2.5 тэрбум тоннд хүрэх төлөвтэй байна. Энэ нь 230 сая машины нэг жилд ялгаруулдаг утаатай тэнцэх хорт бодис юм.
Тиймээс бид бага худалдан авч удаан хэрэглэх, хуучирсан хувцсаа хаяхын оронд хандивлах нь хүрээлэн буй орчноо хамгаалахад оруулж буй чухал хувь нэмэр юм. Их Британи улс л гэхэд 2017 онд 11 мянган хандивын дэлгүүрээр дамжуулж 330 мянган тонн хувцсыг газарт булахаас сэргийлж, хэрэгцээт хүмүүст хандивлажээ. Хэрэв танд өмсөхөө больсон хувцас, хэрэглэхээ больсон эд зүйл, хүүхдийн тоглоом байгаа бол анхаарлаа нааш нь хандуулна уу?
Хуучин хувцсаа хандивлах өдөрлөг энэ жил 2025 оны наймдугаар сарын 16-ны БЯМБА гарагт 13:00-19:00 цагийн хооронд Төв цэнгэлдэхийн гадна задгай талбайд дахин зохиогдохоор боллоо.
Хүн бүрд өмсөхөө байсан хуучин шинэ хувцаснууд шүүгээнд нь зөндөө зай эзлээд цугларсан бдаг. Та өмсөхөө байсан хувцсаа авчраад тушаавал ирсэн хүн бүрд ногоон оноо (Green Score) өгнө. Ногоон оноогоороо эргээд энэ тэнд урамшуулал авах боломжтой гэсэн үг. Хуучин хувцас, эд зүйлсээ хандивлахаас өмнө угааж цэвэрлээд, ямар нэгэн үнэр, толбогүй болгох хэрэгтэй гэдгийг санаарай.