"Нэг өрх- Нэг хонь"
2025.08.12 •
1м унших
Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууны санаачлагаар Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт гарсан түймэрт өртсөн малчдад туслах "Нэг өрх- Нэг хонь" хандивын аян Дундговь аймгийн Өлзийт сумаас амжилттай эхэлжээ.
Тус хандивын аянд Өлзийт сумын малчин айлууд нийт 216 хонь 22 ямааг бүрэн цуглуулж малын үзлэг оношлогоо, мал угаалгыг бүрэн хийж гүйцэтгэн "Мах Маркет" ХХК-ны зориулалтын машинд ачиж ажиллалаа.
Хандивт малчид нэгдэж, мал цуглуулах ажлыг сумын Багийн Засаг дарга нар, сумын Мал эмнэлэгийн нэгжүүд болох "Ембүүт булаг" ХХК, "Баян хөх овоо"ХХК, Өлзийт сумын ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ХАМТ ОЛОН, Эрүүл мэндийн төвийн хамт олон нэгджээ.