УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэлийг 30 хоног хорих шүүхийн шийдвэр гаргасан ч энэ сарын 8-нд буюу 16 хоног хоригдоод суллагдсан байна.
Тодруулбал, түүнийг эмнэлгийн тусламж авах шаардлагатай гэх үндэслэлээр хугацаанаас нь өмнө сулласан аж. Одоогоор түүнийг гадуур шалгаж байгаа бөгөөд Монгол Улсын хилээр гарах хориг нь хэвээр байгаа юм.
Эргэн сануулахад, өнгөрсөн долдугаар сарын 18-19-нд шилжих шөнө “Эрэл” компанийн үүсгэн байгуулагч Д.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл нар мансууруулах, сэтгэцэд нөлөөлдөг бодис хэрэглэсэн байх үедээ танхайрсан хэрэг гарсан. Хохирогчийн биеийн байдал хүнд байгаа бөгөөд тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, хэргийг шүүхэд шилжүүлсэн билээ.