Дорноговь аймгийн Замын-Үүд сумын боомт бол манай улсын хамгийн том боомт. Ачаа тээвэр болон зорчигдын урсгал хамгийн ихээр төвлөрдөг тус боомтод энэ сарын 07-ны өдөр техник, технологийн дэвшилтэт камерын системыг нэвтрүүлж эхэллээ.
Тус камерын системын ажлыг Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн Боомтын аюулгүй байдал, шалган нэвтрүүлэх газрын дарга, хурандаа В.Намхайнямбуу Хилийн цэргийн 0108 дугаар ангийн захирагчаар ажиллаж байх хугацаандаа санаачилсан нь ийнхүү хэрэгжиж, боомтын хяналт, шалгалтын системд иж бүрэн камерын систем ашиглалтад орлоо.
Уг камерын системийг Монгол оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын хөрөнгө оруулалтаар Хилийн цэргийн 0108 дугаар ангийн бие бүрэлдэхүүн хийж гүйцэтгэсэн байна. Иж бүрэн камерын системийг ашиглалтад оруулснаар Монгол Улсын хилээр нэвтэрсэн ачааны галт тэрэгний хяналт шалгалтын технологи шинэчлэгдэж, аюулгүй ажиллагааг хангах, хил дээр галт тэргэнд хийгдэх үзлэг шалгалтын хугацааг бууруулах, галт тэрэгний солилцоог нэмэгдүүлэх зэрэг олон давуу талтай ажээ.
Мөн ачаа эргэлт нэмэгдсэнээр Монгол Улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэдийг албаныхан онцолж байлаа.
ҮЗЭХ ЛИНК: