live

Өнөөдөр аавуудын баяр

2025.08.08 • 1м унших
CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-08-08 • 1м унших

Өнөөдөр аавуудаа баярлуулах өдөр. Дэлхий дахины улс орнуудад тэмдэглэн өнгөрүүлдэг энэхүү баярыг 1910 онд АНУ-ын Вашингтон мужийн Додд хэмээх охин аавдаа зориулан бий болгосон. Энэ өдрийг манай улс 2005 оноос албан ёсны баярын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсон.

Энэхүү өдрийг бий болгоход хүргэсэн Сонора Смарт Додд охины түүхийн жимээр эргэн алхвал, түүний ээж Доддыг 16 настай байхад нь насан өөд болж,түүний аав Уэллиам Смарт түүнийг болон таван дүүг нь ганцаараа өсгөсөн нь “Ээжийн өдөрт” зориулсан мөргөлийн үеэр түүний бодлоос ер салсангүй. Ийнхүү Додд зургадугаар сарын 5-ны өдөр болдог аавынхаа төрсөн өдрийг аавуудын баяр болгон тэмдэглэх гэж төлөвлөн нутгийн эрх баригчдад санал тавьсан байна. Тэд охины хүсэлтийг хүлээн авсан ч 5-ны өдөр тэмдэглэхэд хугацаа тун бага байсан тул зургадугаар сарын 19-ний өдөр тэмдэглэжээ.

Удалгүй энэ баярыг хаа сайгүй тэмдэглэх болж, 1966 онд АНУ-ын Ерөнхийлөгч Линдон Жонсон зарлиг гарган албан ёсоор “Аавуудын өдөр” хэмээн нэрийдэж, тэмдэглэх болсон байна.

Харин манай Монголд 2003 онд байгуулагдсан “Монголын эрэгтэйчүүдийн холбоо” 2005 оноос наймдугаар сарын 8-ны өдрийг “Аавуудын баяр” болгон тэмдэглэж ирсэн.

Хачирхалтай нь, дэлхийн улс орон бүр “Аавуудын баяр”-ыг өөр, өөр өдөр тэмдэглэн өнгөрүүлдгийн дээр өвөрмөц сонин зүйлсийг хийдэг ажээ. Дэлхийн улс орнууд хэзээ, хэрхэн тэмдэглэдэг талаар хамтдаа сонирхцгооё.

Финланд: Финландын аав нар 1950 оноос хойш энэхүү баярыг тэмдэглэсээр ирсэн ба арваннэгдүгээр сарын хоёр дахь ням гаригт тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Баярт зориулсан албан ёсны туг өргөн, амралт зарлан, гэр бүлүүд аавын дуртай үйл ажиллагааг зохион байгуулж, аав нартаа ил захидал болон бэлэг өгч, хайр, талархлын үгсийг хуваалцдаг.

Франц: “La Fête des Pères” хэмээн хэлэгддэг эл өдрийг зургадугаар сарын гурав дахь ням гаригт тэмдэглэдэг. Энэ өдөр францууд аавдаа асаагуур эсвэл түүнийг орлуулах ямар нэгэн бэлэг бэлэглэдэг аж. Мөн хүүхдүүд нь аавдаа хэчнээн их хайртайгаа харуулж өнгөрүүлдэг юм.

Герман: Улаан өндөгний баярын 40 дэх өдөр тохиодог ба дэлхийн бусад орны нэгэн адилаар аавдаа ил захидал бичиж, бэлэг бэлддэг. Германы нэгэн өвөрмөц уламжлал байдаг нь гэр бүлээрээ ууланд алхаж, бяцхан аялал хийх үйл ажиллагаа байдаг. 

Итали: Өөрийн хөрш орон болох Испанийн нэгэн адил Италид Гэгээн Иосефын өдөр буюу гуравдугаар сарын 19-ний өдөр тэмдэглэдэг. Баярыг ёслол хүндэтгэлтэйгээр өнгөрүүлдэг ба арга хэмжээнд парад зохион байгуулж, “zeppole” , “frettelle” зэрэг үндэсний нарийн боовыг бэлтгэн, гэр бүл, найз нөхдийнхөө хамтаар түүдэг гал асаан тойрон суудаг байна. Италийн зарим хотуудад Иосеф Мерийг Бетлехемд илжиг унуулан хөтлөн ирсэнийг билэгдэж илжигний уралдаан зохиодог. 

Мексик: Мексикээр “El Dia del Padre” гэгддэг аавуудын баярыг зургадугаар сарын гурав дахь ням гаригт тэмдэглэдэг. Хүүхдүүд аавынхаа дуртай зүйлийг бэлэглэх, гараар бичсэн захидал илгээх, хоол хийх зэргээр аавыгаа хүндэтгэж буйгаа илэрхийлдэг. Мексик хотод 21 км зайдах алхалтын эсвэл гүйлтийн уралдаан болдог бөгөөд түүнийг “Carrera Día del Padre 21K Bosque de Tlalpan” хэмээдэг аж. 

Орос: Хоёрдугаар сарын 23-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг “Эх орноо сахин хамгаалагчдын өдөр” гэж нэрлэгддэг энэхүү баярын үеэр эх орныхоо төлөө амиа алдсан Оросын цэргүүдэд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Харин 2016 онд Москва, Новосибирск, Оренбург хотууд “Аавуудын өдөрлөг” анх удаа зохион байгуулж энэ өдөр хөгжим эгшиглүүлж, тоглоом тоглон, бүжиглэж өнгөрүүлсэн. Харин Санкт-Петербургт 2011 оноос хойш “Ааваа-эхлээрэй” баярыг зохион байгуулж, спортын тэмцээн, концерт, гэр бүлийн тоглоомуудыг зохион байгуулж ирсэн билээ. 

Өмнөд Африк: Өмнөд Африк дахь “Аавуудын баяр” bobotie (махтай бялуу), biltong (давсалсан мах), boerewors (шарсан хиам) зэрэг махаар баялаг хоол иддэг уламжлалтай. Мөн гэр бүлүүд гудамжны тоглолтуудад оролцож, тоглоом, спортын тэмцээн, концерт зохиодог байна. 

Испани: Гэгээн Иосефийн өдөр буюу гуравдугаар сарын 19-нд гэгээнтний эцэг эхийн үлгэр жишээг хүндэтгэн өнгөрүүлдэг. Хүүхдүүд өөрсдөө хийсэн өглөөний цайгаар аавыгаа сэрээж, аавынхаа дуртай зүйлсийг хамтдаа хийж өнгөрүүлдэг байна. Хамгийн сонирхолтой нь хүүхдүүд болон эхнэр нь хайртай аавдаа хандан ерөөлийн үг хэлдэг ажээ.

Аавуудын баярын өдөр бол аавынхаа амьдралд чинь хийж өгсөн үнэ цэнтэй бүхнийг хүндэтгэн магтах сайхан боломжийг олгодог өдөр. Энэ өдөр хэзээд болзолгүйгээр хайраа түгээдэг гайхамшигт баатар аавууддаа хайртай гэдэг үгийг харамгүй хэлээрэй. Монголын бүх аавууддаа баярын мэнд дэвшүүлье. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
Сурагчид “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа
14 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Бельгийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрчээ
14 цагийн өмнө • 1м унших
Улс төр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХҮЛЭЭЛГҮЙ, ЗАСГИЙН ГАЗАР ЭНЭ ӨДРӨӨС ХЭМНЭЛТИЙН ГОРИМД БҮРЭН ШИЛЖЛЭЭ
14 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Н.УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗАР
2026-04-03 • 1м унших
Улс төр
С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонголоо
2026-04-03 • 1м унших
Улс төр
Монголын Ногоон намын шинэ дарга
2026-04-03 • 1м унших
Гадаад мэдээ
Ираны Ерөнхийлөгч америкчуудад нээлттэй захидал илгээлээ
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-04-03 • 1м унших
Шууд
“Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
НӨАТ-ын баримтаа энэ сарын наймнаас өмнө бүртгүүлээрэй
2026-04-02 • 1м унших
Улс төр
УИХ-ын дарга болохын тулд намаасаа түдгэлзэж, боломжоосоо татгалзах нь эр зориг уу, улс төрийн нүүдэл үү?
2026-04-02 • 1м унших
Шууд
Аутизмыг таниулах дэлхийн өдөр
2026-04-02 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөлөөс С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ
2026-04-02 • 1м унших
Ярилцлага
И.Эрдэнэцэцэг: Намайг итгэж ирсэн хүн бүхний сэтгэлд хүртэл ажиллах ёстой
2026-04-02 • 1м унших
Танд хэрэгтэй
Өнөөдөр олон улсын "Хүүхдийн номын өдөр"
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Өмнөд Солонгос эдийн засгийн багц арга хэмжээ авна
2026-04-02 • 1м унших
Эдийн засаг
Шатахууны үнийн хэлбэлзлийг зохицуулна
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Азийн анхны “Eurovision” дууны тэмцээн
2026-04-01 • 1м унших
Шууд
Соёлын болон геологийн өвд тулгуурлан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ
2026-04-01 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөл маргааш 09.00 цагт хуралдахаар товложээ
2026-04-01 • 1м унших
Шууд
Ж.Дугардорж: Тендерийн хууль зөрчиж 22 тэрбум завшсан хэргийн ард Б.Батцэцэг сайд байгаа
2026-04-01 • 1м унших
Улс төр
Н.Учрал:Улстөрч та бүхнийг үндэстний эрх ашгийн төлөө ухаан бодлоо уралдуулж, ажиллахыг уриалъя
2026-04-01 • 1м унших
Шууд
Монгол, Францын Засгийн газар хоорондын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа
2026-04-01 • 1м унших
Шууд
ӨМНӨГОВЬ: Төвийн бүсийн физикийн олимпиадаас багш, сурагчид зургаан медаль хүртлээ
2026-04-01 • 1м унших
Шууд
Улаанбаатарын өдрүүд эхэллээ
2026-04-01 • 1м унших
Эдийн засаг
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал
2026-04-01 • 1м унших
Шууд
Өнөөдөр инээдмийн өдөр
2026-04-01 • 1м унших
Улс төр
Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөлж, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр болжээ
2026-03-29 • 1м унших
Шууд
Алга болсон цэрэг эсэн мэнд олдлоо
2026-03-29 • 1м унших
Сэдвийн мөрөөр
"Сахалтай дарга"
2026-03-18 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх