"Их шүтээн-Эзэн Чингис хаан" тусгай үзэсгэлэн
2025.08.08 •
1м унших
Чингис хаан Үндэсний музей, Чингис хааны өв, соёлын хүрээлэн, Талын язгууртан сан хамтран "Их шүтээн Эзэн Чингис хаан" тусгай үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийнэ.
Үзэсгэлэнд Чингис хаан Үндэсний музейн үзмэр болон Б.Амарсанаагийн хувийн цуглуулгад хадгалагдаж буй Эзэн сангийн ганзай, Чингис хааныг бурханчлан дүрсэлсэн танка зураг, сан тахилын судар гэх мэт XVIII-XX зуунд бүтээгдсэн эд өлгийн зүйлс болох ховор үзмэрүүдийг Чингис хаан Үндэсний музейн 9 давхрын түр үзэсгэлэнгийн танхимд нэг сарын хугацаанд олон нийтэд зориулан дэлгэх юм байна. Энэ үзэсгэлэн есдүгээр сарын 8 хүртэл үргэлжлэх юм байна.