Дулааны гуравдугаар цахилгаан станцад урд шөнө дахин осол гарсан байна. Ослын нөхцөл байдлын талаар Дулааны гуравдугаар цахилгаан станцад Засгийн газраас томилогдсон БЭТ болон Эрчим хүчний яамны удирдлагууд 10.00 цагт мэдээлэл хийхээр болжээ.
Өнгөрсөн зургадугаар сарын 1-2-нд шилжих шөнө Дулааны гуравдугаар цахилгаан станцад том хэмжэээний осол гарч, нэг хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Ослын улмаас есдүгээр турбагенератор дахин сэргэхгүйгээр эвдэрч, нийслэл Улаанбаатар хот ирэх өвөл дулааны дутагдалд орох бодит эрсдэл үүссэн. Акталсан байсан долдугаар турбагенераторыг дахин засварт оруулж, ирэх өвлийн ачааллаас хуваалцахаар төлөвлөж байсан бөгөөд тохируулгын ажлыг наймдугаар сараас хийж эхэлнэ гэж БЭТ Н.Тавинбэх мэдээлж байсан.
Зургадугаар сард гарсан ослын асуудал бүрэн намжаагүй байхад ТЭЦ-3 дээр дахин осол гарсан байна. Салбарын мэргэжилтнүүд ТЭЦ-3-ын ихэнх тоног төхөөрөмжийн насжилт дуусаж, хэзээ мөдгүй гал алдах нөхцөл үүссэнийг байнга анхааруулж байгаа. Одоогоор албанынхан ослын талаар нарийн мэдээллийг өгөөгүй байна.