“Тавантолгой төмөр зам”-ын захирал Б.Дүгэржавын оронд Х.Пүрэвжаргалыг томилжээ
2025.08.06 •
1м унших
“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Дүгэржавыг Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр /2025.08.06/ үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Тэрбээр энэ оны нэгдүгээр сард “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдож байсан юм. Түүнтэй холбогдох цахим орчинд тархаад буй “шуугиан тарсан” бичлэгтэй холбоотойгоор ажлаас нь чөлөөлсөн гэх.
Тэгвэл “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Дүгэржавын оронд Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байсан Х.Пүрэвжаргалыг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.