“Их шүтээн Эзэн Чингис хаан" үзэсгэлэн
2025.08.04 •
1м унших
Чингис хаан Үндэсний музей, Чингис хааны өв, соёлын хүрээлэн, Талын язгууртан сан хамтран "Их шүтээн Эзэн Чингис хаан" тусгай үзэсгэлэн 2025 оны наймдугаар сарын 08-нд дэлгэгдэж нээлтээ хийнэ.
Үзэсгэлэнд Чингис хаан Үндэсний музейн үзмэр болон Б.Амарсанаагийн хувийн цуглуулгад хадгалагдаж буй Эзэн сангийн ганзай, Чингис хааныг бурханчлан дүрсэлсэн танка зураг, сан тахилын судар гэх мэт XVIII-XX зуунд бүтээгдсэн эд өлгийн зүйлс болох ховор үзмэрүүдийг тавигдана.
Үзэсгэлэнг Чингис хаан Үндэсний музейн 9 давхрын түр үзэсгэлэнгийн танхимд нэг сарын хугацаанд олон нийтэд зориулан дэлгэх юм байна. Энэ үзэсгэлэн есдүгээр сарын 8 хүртэл үргэлжилнэ6