CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-08-04 • 1м унших

МАН-ын Олон нийттэй харилцах, зохион байгуулалтын газрын дарга  Ж.Дамдинцэрэн нэгэн цагт Нийслэлийн Соёл урлагийн газрын даргаар ажиллаж байсан. Тэрбээр албаа одоогийн дарга Э.Цэнд-Аюушыг түр орлон гүйцэтгэгчээр томилогдоход нь хүлээлгэн өгч, хадаг сүү барин тамга тэмдгээ өгчилгөж байсан нь түүхэн баримт. Тэр ч утгаараа залуу хүний замын хүзүү урт гэдэгчлэн эвтэй найртай нөхөрлөл үүсгэн энэ цагийг хүрсэн нь бас маргашгүй асуудал. Гэвч МАН-ын залуусын нөхөрлөл өндөрлөсөн бололтой.

Тодруулбал, Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын хүү төгөлдөр хуурч, хөгжимчин Ж.Дамдинцэрэн бээр нүүр номоороо дамжуулан, “За нэг нөхрийг /Э.Цэнд-Аюуш/ жинхнээсээ өөрөө оролцож байж зайлуулахгүй бол сүүлдээ өөрийнхөө хийсэн хэргийг над руу чихэх нь... Шорон оронд явчихвал төвөг гээд уужуу зан гаргаад байсан юм. Хүүхдүүдийг нь бодсон юм даа, зайлуул! Одоо битгий давраад байгаарай л гэж хэлье!!!  

Юм ойлгохгүй, дээр нь хийсэн жанхуугаа дуугүй гудраад байж чадахгүй эргүүтээд байгаа бол өдий болтол хууль хүчний холбогдох газруудад өгөөгүй байсан бүх юмаа өөрөө аваачиж өгье. Хэвлэл мэдээллийнхэнд ч баримттай яг юу болсон, үзүүлээд байгаа баримт нь яг ямар учиртай, ямар аалзны тор хийж хажуудах найз нөхдөө хорлож, ашиглаж, хэнтэй үгсэн хуйвалдаж яаж залилан, мөнгө угаах гэмт хэрэг хийснийг нь үзүүлээд, зарлаад өгье!

Хүмүүс сонсоод тэнэг биш бол ойлгох биз ээ. Анхан болон давж заалдах шатанд гэм буруутай гээд тогтоочихсон, одоо дээд шат нь болох гэж байгаа биз. Дээд шатны шүүх дээр чинь би өөрийн биеэр гэрчээр орох хүсэлт гаргаж байгаад очиж чамаас ял асууя. Эргүү дагз вэ яах вэ гээд байхад!!!  Хэдэн зуун сая төгрөг Төрийн мөнгөнөөс идчихээд 6 саяар торгуулаад зүгээр өнгөрнө гэж байхгүй шүү!!!

Дээр нь Увертюра хамтлагтай Европоор аялан тоглолтоор нь дагаж далбаганаж явахдаа нэг гадаад эмэгтэйд хүч хэрэглэж юу юу болсныг чинь мэдээд л байгаа! Амьд гэрч нь тэр улсаас чинь ирчихсэн Монголд амьдарч байгаа эмэгтэй бий шүү!!!

Яаж өдий болтол албан тушаал хашаад, хэний хойноос хутга зоогоод, хэнтэй нийлж сүүлийн хэдэн жил Соёл, урлагийн салбарыг маань самарч, мөнгө угааж, хутган завааруулж байгааг чинь өөрийн биеэр эцсийн хүртэл зарлаж, ялыг чинь асуухаас өөр зам үлдээхгүй бололтой!!! Удахгүй уулзъя! Энхтайван Цэнд-Аюуш” хэмээн нийтэлжээ.

Эргэн сануулахад, Анхан шатны шүүхээс 6 сая төгрөгийн торгох ял болон нийтийн албан тушаалд томилогдох эрхээ 2.6 жилээр хасуулсан Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга асан Э.Цэнд-Аюуш албан тушаал дэвшиж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газарт томилогдсон нэгэн.  Тодруулбал, Нийслэлийн Соёл урлагийн газрын даргаар ажиллаж байхдаа  П.Отгонбаатар, Э.Мөнхбаясгалан нартай үгсэн хуйвалдаж, МҮОНРТ-ийн бэлтгэсэн контентыг өөрсдөө хийсэн мэтээр хуурамч бичиг, тайлан гаргаж, нийслэлийн төсөвт 108,9 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогдсон байдаг. 

Улмаар шүүхээс шүүгдэгч Э.Цэнд-Аюушийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял оноосон ч Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн Соёл, соёлын өвийн хэрэгжилтийн газрын даргаар томилогдсон том артай хүн л дээ.

Басхүү Ж.Дамдинцэрэнгийн хувьд ч гэмт хэрэг үйлдснийг нь мэдсээр байж, нотлох баримтыг нь нуун дарагдуулбал, хуулийн хариуцлага хүлээх учиртай. Нүүр номонд дэлгэгдсэн нөхөрлөлийн бутрал цаашид хэрхэн өрнөхийг харах л үлдлээ. Өөрөөр хэлбэл, хэрэгт холбогдсон нь нотлогдож, ял сонссон этгээд басхүү ял авахуйц гэм үйлдсэнийг нь мэдсээр байж нуун дарагдуулсан нөхөрт Монголын шүүх ямар зэм оноох бол...

З.УРСГАЛ

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
Сурагчид “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа
18 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Бельгийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрчээ
18 цагийн өмнө • 1м унших
Улс төр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХҮЛЭЭЛГҮЙ, ЗАСГИЙН ГАЗАР ЭНЭ ӨДРӨӨС ХЭМНЭЛТИЙН ГОРИМД БҮРЭН ШИЛЖЛЭЭ
18 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Н.УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗАР
2026-04-03 • 1м унших
Улс төр
С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонголоо
2026-04-03 • 1м унших
Улс төр
Монголын Ногоон намын шинэ дарга
2026-04-03 • 1м унших
Гадаад мэдээ
Ираны Ерөнхийлөгч америкчуудад нээлттэй захидал илгээлээ
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-04-03 • 1м унших
Шууд
“Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
НӨАТ-ын баримтаа энэ сарын наймнаас өмнө бүртгүүлээрэй
2026-04-02 • 1м унших
Улс төр
УИХ-ын дарга болохын тулд намаасаа түдгэлзэж, боломжоосоо татгалзах нь эр зориг уу, улс төрийн нүүдэл үү?
2026-04-02 • 1м унших
Шууд
Аутизмыг таниулах дэлхийн өдөр
2026-04-02 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөлөөс С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ
2026-04-02 • 1м унших
Ярилцлага
И.Эрдэнэцэцэг: Намайг итгэж ирсэн хүн бүхний сэтгэлд хүртэл ажиллах ёстой
2026-04-02 • 1м унших
Танд хэрэгтэй
Өнөөдөр олон улсын "Хүүхдийн номын өдөр"
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Өмнөд Солонгос эдийн засгийн багц арга хэмжээ авна
2026-04-02 • 1м унших
Эдийн засаг
Шатахууны үнийн хэлбэлзлийг зохицуулна
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Азийн анхны “Eurovision” дууны тэмцээн
2026-04-01 • 1м унших
Шууд
Соёлын болон геологийн өвд тулгуурлан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ
2026-04-01 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөл маргааш 09.00 цагт хуралдахаар товложээ
2026-04-01 • 1м унших
Шууд
Ж.Дугардорж: Тендерийн хууль зөрчиж 22 тэрбум завшсан хэргийн ард Б.Батцэцэг сайд байгаа
2026-04-01 • 1м унших
Улс төр
Н.Учрал:Улстөрч та бүхнийг үндэстний эрх ашгийн төлөө ухаан бодлоо уралдуулж, ажиллахыг уриалъя
2026-04-01 • 1м унших
Шууд
Монгол, Францын Засгийн газар хоорондын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа
2026-04-01 • 1м унших
Шууд
ӨМНӨГОВЬ: Төвийн бүсийн физикийн олимпиадаас багш, сурагчид зургаан медаль хүртлээ
2026-04-01 • 1м унших
Шууд
Улаанбаатарын өдрүүд эхэллээ
2026-04-01 • 1м унших
Эдийн засаг
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал
2026-04-01 • 1м унших
Шууд
Өнөөдөр инээдмийн өдөр
2026-04-01 • 1м унших
Улс төр
Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөлж, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр болжээ
2026-03-29 • 1м унших
Шууд
Алга болсон цэрэг эсэн мэнд олдлоо
2026-03-29 • 1м унших
Сэдвийн мөрөөр
"Сахалтай дарга"
2026-03-18 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх