Улаанбаатар-Мандалговь чиглэлийн замын эвдрэлтэй хэсгийн 90-ийн овоо орчмын 7,8 км, Мандалговь - Даланзадгад чиглэлийн Хулд, Луус орчмын 30,4 км замын их засварын ажлыг гүйцэтгэх тендер шалгаруулалтад шалгарч гэрээ байгуулсан Даш Зам ХХК, Хурдны Зам ХХК, Ди Вай Кэй Би ХХК-ууд асфальтын үйлдвэрүүдээ байгуулж, түр замаа тавьж, зам засварын ажлаа эхлүүлэхэд бэлэн болжээ.
Их засварын ажлыг хүлээлгэн өгөх хугацаа 10 сарын 15-ны өдөр тул энэ хугацаанд иргэд, зорчигчид түр замаар анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.
Үлдсэн хэсгийг ирэх 2026 оны улсын төсөвт суулгуулан бүрэн засварлуулах юм. Мөн Арвайхээр - Мандалговь- Чойр чиглэлийн хэвтээ тэнхлэгийн замыг ирэх оны улсын төсөвт суулгуулан дуусгахаар ажиллаж байгаа аж.
Түүнчлэн Улаанбаатар – Мандалговь - Даланзадгад чиглэлийн хатуу хучилттай авто замыг 4 эгнээ болгон өргөтгөн, шинэчлэх ТЭЗҮ, зураг төсөл боловсруулагдаж дуусжээ. Мөн их засвар хийгдэхээс бусад хэсгүүдийх зам засвар арчлалтыг Төв АЗЗА, Баянчандмань АЗЗА компаниуд хариуцан ажиллаж байгаа аж. Ташрамд дуулгахад 3 багц зам засварын ажилд хяналт тавьж ажиллах ажлын хэсгийг 3 сумын Засаг дарга нарар ахлуулсан байгуулсан хэмээн холбогдох албанаас мэдээллээ.