ГОВЬД ТЭЖЭЭЛИЙН ЭРДЭНЭШИШ ТАРЬЖ БАЙНА
2025.08.04 •
1м унших
Б. Дэчинравдан гэх залуугийн үүсгэн байгуулсан, гэр бүлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг “Хөөт булаг” ХХК нь говийн бүсэд тэжээлийн зориулалттай эрдэнэшиш тариалж эхэллээ.
Тус компани нь нийт 3 га талбайд тариалалт хийж байгаа бөгөөд энэ нь нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг малчдын хувьд цаг агаарын эрсдэл, тээврийн зардлыг бууруулах, дотоодоос тэжээлээ хангах боломжийг бүрдүүлж байгаа юм.
Хангай, төвийн бүсээс өндөр үнээр тэжээл татан авч байсан малчид ойр орчмоосоо хямд зардлаар чанартай тэжээл авах нөхцөл бүрдэж байгааг холбогдох албаны хүмүүс онцоллоо.