"Кристина Нобелийн Хүүхдийн Сан"-аас хичээлийн жилийг угтан хандивын аян зарлалаа. Тус хүүхдийн сан нь 1997 оноос хойш өнөөдрийг хүртэл нийт 54 мянган хүүхэдтэй ажиллажээ.
"Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр" нь хүүхдийн урт хугацааны сэтгэл зүйн болон боловсролын тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлдэг байна.
Олон хүүхэд дүрэмт хувцас, үүргэвч, хичээлийн хэрэгсэлгүйгээсээ болж сургуулийн босго алхахад хүндрэлтэй тулгардаг. Тэдэнд сурах эрхийг нь тэгш хүртээхэд хувь нэмрээ оруулах боломжтой юм.
Та хүүхдийнхээ багадсан эсвэл хэрэглээнээс гарсан цэвэрхэн, бүрэн бүтэн дүрэмт хувцас, үүргэвч, хичээлийн хэрэгслийг хандивлаарай. Эсвэл мөнгөн хандив өргөснөөр боловсролд тэгш боломжийг бий болгох сайн үйлсийг дэмжихийг уриаллаа.
Хандив хүлээн авах хугацаа: 07.30-08.15
Хаана: Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн төв офисс
Хаяг: Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж, Гэрэл төв, 1-р давхар