Улсын харцага О.Наранбаатарын цолны мялаалга ирэх сард товлогджээ
2025.07.31 •
1м унших
Өвөрхангайн Аймгийн Нутгийн Зөвлөл болон Алтан Жолоо компани шинэхэн улсын Харцага О.Наранбаатарынхаа мялаалга наадмыг наймдугаар сарын 22-ны өдөр Хархоринд хийхээр товложээ.
Тэрбээр Улсын харцага цолны болзол хангахдаа зургаа давж, улсын гарьд Ө.Бат-Оршихыг давж, зургаагийн даваанд Улсын аварга О.Хангайг давж улсын харцага болсон юм.
Шинэхэн харцага маань 1992 оны хоёрдугаар сарын 19-нд Өвөрхангай аймгийн Хархорин суманд төржээ. Улсын харцага О.Наранбаатар нь 2012 онд сумын заан, 2016 онд аймгийн харцага, 2018 онд аймгийн арслан цол хүртсэн бөгөөд 2021 онд аймгийн арслан цолоо баталсан юм.