Машинтай мөргөлдсөн мотоциклийн жолооч нас баржээ
2025.07.31 •
1м унших
Хан-Уул дүүргийн 19 хороо Оргил худалдааны төвийн зүүн замд M.Benz маркийн автомашинтай мотоциклтэй мөргөлдсөн гэх дуудлага мэдээлэл Цагдаагийн байгууллагад 12:07 цагийн орчимд бүртгэгдсэн.
Шалгалтын явцад урьдчилсан байдлаар Mеrsedes Benz маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь KTM маркийн мотоциклтэй мөргөлдөж, мотоциклийн жолооч 41 настай эрэгтэй барсан нөхцөл байдал тогтоогдож, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Иргэд, жолооч та бүхэн анхаарал болгоомжтой, өөрсдийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтэсээс зөвлөлөө.