CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-07-30 • 1м унших

Г.Занданшатар Ерөнхий сайд болсон даруйд зарим хороодыг татан буулгахаар мэдэгдэж, ашиггүй ажиллаж байгаа Төрийн өмчит компаниудыг татан буулгана хэмээсэн. Тэгвэл Монголын цахилгаан холбоо гэж цагтаа “Холыг ойртуулж, хоёрыг уулзуулдаг” байгууллага байв. Харин өдгөө, Б.Чинбат захирлын үед “Ойрыг холдуулж, хоёрыг салгадаг” байгууллага болоод байгааг хэрэглэгчид шүүмжлэх болжээ. Тэр тусмаа ихээхэн алдагдал хүлээдэг ч байгууллагын дотоод тансаглал хэрээс хэтэрсэн гэдгийг эх сурвалж хэлж байна.

Б.Чинбат захирал хувьцаа эзэмшигчдийнхээ хурлаар байнга шахуу “балбуулах” болсон нь үүнийг илтгэх байх. Нөгөө талаас салбар яамнаасаа удаа дараа банга хүртэж, сайдынхаа өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж чадахгүй явж байгаа нь давхар давхар бататгаж өгөх байх.  

Ийнхүү “Монголын цахилгаан холбоо” компанид салбарын сайдын зүгээс удаа дараа зөрчил арилгуулах тухай шаардлага хүргүүлж байсан ч зөрчлүүдээ арилгаж байгаагүй аж. Тухайлбал, “Монголын цахилгаан холбоо” компанид хийсэн 2022 оны санхүүгийн аудит тайлангаар 18 алдаа зөрчилд акт тавьж, албан шаардлага, зөвлөмж хүргүүлсэн ч биелүүлээгүй. Мөн 2023 онд 29 алдаа зөрчилд акт тавьсныг биелүүлээгүй болон ажлын тайлан ирүүлээгүй. Төрийн хэмнэлтийн болон бусад хууль тогтоомж зөрчсөн үйлдэлд шаардлага хүргүүлсэн ч үл ойшоосон гэх зэрэг олон баримт миний өмнө байна.  

Энэ мэт алдаа завхарлыг дурдаад барахгүй. Тэгэхээр зөвхөн нэг удаагийн тайлан сөхөхөд “Монголын цахилгаан холбоо” нь Б.Чинбатыг захирлаар томилогдсоноос хойш нэг ч удаа ашигтай ажиллаж үзээгүй. Жил бүр хэдэн тэрбумаар тоологдох алдагдалтай ажиллаж иржээ. Гэтэл алдагдалтай ажилладаг байж өнгөрөгч 2024 онд гэхэд 19 сая төгрөгөөр виски худалдаж авсан мэдээлэл бий. Энэ мэтээр алдагдлын ихэнх нь тансаглал, наргиа цэнгээнд зарцуулагддаг байхыг ч үгүйсгэхгүй баримт цөөнгүй байдаг.

Ахин нэгэн баримт сөхвөл “Монголын Цахилгаан Холбоо" компани 2022 оны эхний хагас жилд 2.2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байдаг. Эхний хагас жилийн алдагдал нь өмнөх оны мөн үеийнхээс 394 хувиар өссөн үзүүлэлт аж. Иймээс "Монголын Цахилгаан Холбоо" компанийн өрийн хэмжээ жилийн дотор 40.3 хувиар нэмэгджээ. Зөвхөн нэг оны хагас жилийн тайлан сөхөхөд ийм дүн харагдаж байгааг юу гэх вэ.

Тэгэхээр энэ байгууллага чухам яагаад ийм сул дорой ажиллаж байна гэхээр зарим эх сурвалж Б.Чинбат болон түүний ар талд бүлэг хүмүүс бий. Тэд “Монголын цахилгаан холбоо”-г хэргээр алдагдалтай ажиллуулж, дампууруулж байгаад хувьчлал нэрээр авах гэсэн санаархал байж магадгүй гэх хардлага. Энэ хардлага нь хувьцаа эзэмшигчдийн дунд ч нэгэнт бий болжээ.

Олон жил алдагдалтай ажиллаж ирсэн энэ компанийн алдагдал, Б.Чинбат захирлын алдаатай ажиллагаа, шуналын сэдлийг татвар төлөгч бид нөхсөөр байх уу гэдэг асуудал ч зүй ёсоор урган гарч ирнэ. Энэ мэт төрийн өмчит компаниудын алдагдлыг цагийн цагт л татвар төлөгчид нөхөж ирсэн түүхтэй. Тэгэхээр холбогдох байгууллагууд энэ тал дээр анхаарах биз ээ.

С.Ууганбаяр

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (1)
  • Зочин • 8 сар - 185.40.4.100 Хариулах
    энэ хулгайч бараг 25 жил дарга хийж байна уу даа тансаглалдаа ташуурдаг болсон аргагүй байх даа. АТГ нэг шалгаад үзэх хэрэгтэй ах дүүн нөхцөлгүй баяжсан.
Шууд
Сурагчид “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа
23 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Бельгийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрчээ
23 цагийн өмнө • 1м унших
Улс төр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХҮЛЭЭЛГҮЙ, ЗАСГИЙН ГАЗАР ЭНЭ ӨДРӨӨС ХЭМНЭЛТИЙН ГОРИМД БҮРЭН ШИЛЖЛЭЭ
2026-04-04 • 1м унших
Улс төр
Н.УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗАР
2026-04-03 • 1м унших
Улс төр
С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонголоо
2026-04-03 • 1м унших
Улс төр
Монголын Ногоон намын шинэ дарга
2026-04-03 • 1м унших
Гадаад мэдээ
Ираны Ерөнхийлөгч америкчуудад нээлттэй захидал илгээлээ
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-04-03 • 1м унших
Шууд
“Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
НӨАТ-ын баримтаа энэ сарын наймнаас өмнө бүртгүүлээрэй
2026-04-02 • 1м унших
Улс төр
УИХ-ын дарга болохын тулд намаасаа түдгэлзэж, боломжоосоо татгалзах нь эр зориг уу, улс төрийн нүүдэл үү?
2026-04-02 • 1м унших
Шууд
Аутизмыг таниулах дэлхийн өдөр
2026-04-02 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөлөөс С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ
2026-04-02 • 1м унших
Ярилцлага
И.Эрдэнэцэцэг: Намайг итгэж ирсэн хүн бүхний сэтгэлд хүртэл ажиллах ёстой
2026-04-02 • 1м унших
Танд хэрэгтэй
Өнөөдөр олон улсын "Хүүхдийн номын өдөр"
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Өмнөд Солонгос эдийн засгийн багц арга хэмжээ авна
2026-04-02 • 1м унших
Эдийн засаг
Шатахууны үнийн хэлбэлзлийг зохицуулна
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Азийн анхны “Eurovision” дууны тэмцээн
2026-04-01 • 1м унших
Шууд
Соёлын болон геологийн өвд тулгуурлан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ
2026-04-01 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөл маргааш 09.00 цагт хуралдахаар товложээ
2026-04-01 • 1м унших
Шууд
Ж.Дугардорж: Тендерийн хууль зөрчиж 22 тэрбум завшсан хэргийн ард Б.Батцэцэг сайд байгаа
2026-04-01 • 1м унших
Улс төр
Н.Учрал:Улстөрч та бүхнийг үндэстний эрх ашгийн төлөө ухаан бодлоо уралдуулж, ажиллахыг уриалъя
2026-04-01 • 1м унших
Шууд
Монгол, Францын Засгийн газар хоорондын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа
2026-04-01 • 1м унших
Шууд
ӨМНӨГОВЬ: Төвийн бүсийн физикийн олимпиадаас багш, сурагчид зургаан медаль хүртлээ
2026-04-01 • 1м унших
Шууд
Улаанбаатарын өдрүүд эхэллээ
2026-04-01 • 1м унших
Эдийн засаг
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал
2026-04-01 • 1м унших
Шууд
Өнөөдөр инээдмийн өдөр
2026-04-01 • 1м унших
Улс төр
Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөлж, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр болжээ
2026-03-29 • 1м унших
Шууд
Алга болсон цэрэг эсэн мэнд олдлоо
2026-03-29 • 1м унших
Сэдвийн мөрөөр
"Сахалтай дарга"
2026-03-18 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх