CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-07-24 • 1м унших

Д.Ангар хэмээх нөхөр Сангийн яамны Өрийн удирдлагын хэлтсийн дарга, Хөрөнгийн биржийн захирлаар тус тус ажиллаж байсан, өдгөө Монголын санхүүгийн биржийн захирлаар ажиллаж байгаа нэр хүндээ ашиглан, “Малчин”, “Пракиткал даатгал”, "Монголын санхүүгийн бирж" компаниудын нэр дээр санхүүгийн луйвар хийж, иргэдийг залилж явна. Тодотговол, “Малчин” компанийн 2023 оны зургаадугаар сарын 09-ний өдөр 2023-2024 оны бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэх, эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор иргэд, хуулийн этгээдээс 3-12 сарын хугацаатай, жилийн 16.0-21.5 хувь хүртэлх хүүтэй мөнгө зээлж, эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийг бүрдүүлэх шийдвэр гаргасан байдаг. Тус компани шийдвэрийнхээ дагуу иргэдэд өндөр хүү амлан мөнгө зээлж эхэлсэн. Гэтэл “Малчин” компани нэр бүхий иргэдээс 1.7 тэрбум төгрөг зээлж босгочихоод зээлсэн мөнгөө өнөөдрийг хүртэл өгөхгүй гүрийж байгааг санхүүгийн луйвар гэж үзэхээс өөр аргагүй. “Малчин” компани, Д.Ангар нарын санхүүгийн луйврын талаар дор дэлгэрэнгүй дурдая.

“ПРАКТИКАЛ ДААТГАЛ” Д.АНГАРЫН САНХҮҮГИЙН ЛУЙВРЫН ХАМЖИГЧ ГЭДГИЙГ МЭДЭЖ АВ

“Малчин” компани зээлийн эргэн төлөлт компанийн нийт хөрөнгө, борлуулалтаар баталгаажсан бөгөөд зээлийн эргэн төлөлтийн эрсдлийг “Практикал даатгал” дааж, 100 хувь нэмэлт даатгал гаргана гэсэн шийдвэрийг иргэдэд танилцуулжээ. Мөн үйлчлүүлэгчдэдээ “Малчин” компанийн зүгээс таван сая төгрөгийн санхүүжилт тутамд нэг сая төгрөгийн үнэ бүхий “Alpicool” брендын аяллын хөргөгч бэлэглэнэ хэмээн иргэдийг хууран татсан байна. Харин өнөөдрийг болтол иргэдээс зээлсэн мөнгөө өгөхгүй байгаагаас харвал олны дунд гайгүй нэртэй "Практикал даатгал" нь санхүүгийн луйврын хамжигч болчихож.

Уг компани нь "Итгэл дүүрэн ирээдүйн төлөө хамтдаа" уриан дор бид 285 харилцагчтай, бүх аймагт салбараа нээсэн, 330 суманд бие төлөөлөгчтэй хэмээн пиар хийж байгаа нь харагддаг. Гэтэл энэ олон мянган харилцагчийнхаа итгэл сэтгэл дээр дөрөөлөн бусадтай бүлэглэн залилан хийж явааг юу гэх вэ. Нөгөө талаар "Практикал даатгал" нь Банк бус санхүүгийн байгууллагатай хамтран автомашины зээл болон бусад зээл гарган, иргэдээс өндөр хүү авдаг нь санхүүгийн луйвар хэмээн шүүмжлэх ч болсон. Мөн тус компаниар "вип даатгал" хийлгэсэн жолооч машинаа мөргөлдүүлчихээд хандахад "Та манайд хурдан шуурхай хандаагүй" хэмээн мөнгө гаргаж өгөөгүй зэрэг буцаж булзсан луйвар байдгийг ч иргэд ярьдаг.

“МОНГОЛЫН САНХҮҮГИЙН БИРЖ” НЬ САНХҮҮГИЙН ЛУЙВАР ЗӨВЛӨДӨГ ГАЗАР ЮМ УУ

Богино хугацаанд өндөр хүүтэй мөнгө хадгалуулаад үнэ бүхий гарын бэлэгтэйгээр Иргэний хуулийн дагуу мөнгөө өсгөж авна хэмээн баримт нотолгоотой ярьж, шийдвэр тогтоол үзүүлэхээр иргэд үнэмшилгүй яахав. Мөн санхүүжилтийн зөвлөх компаниар Санхүүгийн бирж ажиллах бөгөөд тус компаниас санхүүжилттэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл, бусад тодруулга авч болно, эрсдлийг даана гэж заажээ. Гэтэл Санхүүгийн биржээс эрсдэл дааж, мэдээлэл, тодруулга авах нь бүү хэл Д.Ангар нь иргэдээс зугтаж, тэднийг доромжилж явна.

“МАЛЧИН” ГЭЖ ЯМАР КОМПАНИ ЯАГААД САНХҮҮГИЙН ЛУЙВАР ХИЙХ БОЛОВ

Хөдөө орон нутагт “Малчин шар” гэхээр андахгүй мэднэ. Тэгвэл хөдөө орон нутгийн иргэдийг эрчим хүчний хоёрдогч эх үүсвэрээр хангах зорилго бүхий “Малчин” компани нь 9011175136 улсын бүртгэлийн дугаартай, 2016575 регистрын дугаартай 1994 онд байгуулагджээ. Тус компанийг Батмөнхийн Бямбасайхан, Дамбийн Чинзориг нар байгуулж, 10, 90 хувиар нь тус тус эзэмшдэг байна. Уг нь хөдөө орон нутаг, тэр тусмаа малчин түмний дунд гайгүй нэр хүндтэй байсан “Малчин” компани нь ийнхүү санхүүгийн луйвар хийж, малчдын дунд ч таагүй нэр хүндтэй болжээ. Уг нь бусдаас мөнгө луйвардахааргүй хөл дээрээ бочихсон компани байх учиртай ч сүүлийн үед бусад эх үүсвэрүүд орж ирснээр өрсөлдөгчтэй болж, бизнесийн үйл ажиллагаа, технологийн шинэчлэл хийгээгүй учраас ийнхүү орлогогүй болж, улмаар луйвар хийх болсон бололтой.

Д.ЧИНЗОРИГ БУСДААС МӨНГӨ ЗАЛИЛЧИХААД "ШҮҮХЭЭР ЗАРГАЛДААД АВААРАЙ" ГЭЖ БАСАМЖИЛДАГ

Мөнгөө залилуулсан иргэд Д.Ангарт хандах гэхээр утсаа ч авахгүй зугтаадаг аж. Харин иргэд “Малчин” компанийн Д.Чинзоригт хандахаар “Шүүхээр заргалдаад аваарай” гэнэ, эсвэл утсаа авахгүй болохоор нь иргэд “Чи зээлсэн мөнгө өгөөч ээ” хэмээн мессэж бичихээр Д.Чинзориг эргүүлэн залгаж “Чи намайг чи гэлээ, хэн бэ чи. Тэр шүүх цагдаагаараа яваад мөнгөө аваарай” хэмээн огт тоодоггүй гэнэ.

Үүнээс харвал Д.Чинзориг хэмээх нөхөрт монголын хууль үйлчилдэггүй бололтой. Малчдын дунд гайгүй нэр нь түгсэн "Малчин"-гийн Д.Чинзориг 2020 оны сонгуульд нэр дэвшихээр зэхсэн ч мандат өгчихөөр томоохон нам олдоогүй учраас өнжсөн. Сүүлдээ том намууд тоохгүй болохоор нь Шинэ намын гишүүн болж, 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр зэхэж байсан ч эрүүл мэндийн байдлаас үүдэн, гадаадад эмчлүүлэх болж бас чадаагүй. Хэрэв нэр дэвшээд УИХ-д ороод ирсэн бол малчид иргэд маань нэг том луйварчинд итгэлээ өгөх байв.

Д.АНГАРЫН “МОНГОЛЫН САНХҮҮГИЙН БИРЖ” НЬ САНХҮҮГИЙН ЗУУЛЧЛАЛ ХИЙХ ЭРХГҮЙ

Зээлдэгчдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх зорилго бүхий "Монголын санхүүгийн бирж" нь санхүүгийн зуучлал хийх эрхтэй компани мөн үү биш үү шүүж үзэхэд эрхгүй бололтой. Учир нь албан ёсны тусгай зөвшөөрөлтэй компани нь "Новел инвестмент ҮЦК" компани байгааг эх сурвалж хэлсэн. Тэд мөнгөө зээлдүүлж байгаа иргдэд “Манайх 100 хувийн даатгалтай, эрсдэлгүй бонд шүү” хэмээн хэлсэн ч энэ нь хууль бус байсныг иргэд мэдээлж байна. Уг нь “бонд” гэж байгаа бол Санхүүгийн зохицуулах хороонд мэдээлж бүртгүүлэх үүрэгтэй байдаг ч тэнд бүртгүүлж мэдээлсэн зүйл байхгүй аж.

ЛУЙВАРДУУЛСАН ИРГЭД ОЛОН БАЙГАА Ч ГАНЦХАН ЖИШЭЭ ТАТЪЯ

“Малчин” компани, Д.Ангар нарын энэхүү луйварт өртөж, хөрөнгө мөнгөөрөө хохирсон иргэд цөөнгүй байгаа. Гэхдээ энд ганцхан жишээ татъя. Иргэн Г.Э нь “Малчин” компанид 2023 оны зургаадугаар сарын 13-ны өдөр 100 сая төгрөгийг 366 хоногийн хугцаатай буюу 2024 оны зургаадугаар сарын 13-ны өдрийг дуустал зээлдүүлжээ. Гэтэл өнөөдрийг болтол мөнгийг нь өгөхгүй булзаж байна. Уг зээлийг жилийн 21.5 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд “Зээлдэгч нь хугацаандаа зээлээ төлөөгүй тохиолдолд “Малчин” компани болон “Пракиткал даатгал” компанид зээлдүүлэгчид зээл болон зээлийн хүү, алдангийг даатгалын гэрээнд заасан нөхцлийн дагуу үл маргах журмаар төлнө” хэмээн заажээ. Харин өнөөдөр 2025 оны долоодугаар сарын 24-ны өдөр болоход төлөөгүй байна. Гэрээнд заасан хугацаанаас нэг жил гаруй хугацаа өнгөрчихсөн байхад бусдаас авсан мөнгөө төлөлгүй явна. Уг нь иргэн мөнгөө гэрээнд заасан дагуу “Малчин” компанийн “Хас” банкин дахь 500 439 4299 тоот дансанд шижлүүлж өгснөөр гэрээг байгуулсанд тооцжээ. Иргэн харилцан тохиролцож даатгалын гэрээний хугацаанд даатгалын хамгаалалтад хамрагдсан гэдгийг баталгаажуулж, “Практикал даатгал” компанийг төлөөлж захирал Т.Уранжаргал гарын үсэг зурсан бол зээлийн гэрээнд “Малчин” компанийг төлөөлж, Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан гарын үсэг зуржээ.

С.Баяр

Үргэлжлэл бий ....

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Улс төр
Н.Учрал: Амжилт, ялалтын төлөө хамтдаа хичээцгээе
8 цагийн өмнө • 1м унших
Шууд
Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан Ц.Санжаачойпил хар тамхины асуудлаар Баривчлагдах байранд саатуулагдаж байна
9 цагийн өмнө • 1м унших
Шууд
М.В.Мишустин: Монгол руу экспортлох шатахуун нийлүүлэлтийн хэмжээг нэмнэ
12 цагийн өмнө • 1м унших
Шууд
СҮҮЛЧИЙН БОРООНД "НОРООРОЙ"
12 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
2026 ОНЫ ТӨСӨВТ ГЯЛТАЙХ ЮМ БАЙНА УУ?
13 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
Төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш өмнөх оны мөн үеэс 200 төгрөгөөр суларчээ
14 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
15 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Том Круз "Хүндэт Оскар" шагналыг хүртлээ
15 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ болон БНХАУ-ын Засгийн газрын тэргүүн нартай Москва хотод уулзана
15 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Ардын нам ард түмэндээ эргэж ирээгүйн нотолгоо
2025-11-17 • 1м унших
Шууд
АТГ дөрвөн обьектод нэгжлэг хийжээ
2025-11-17 • 1м унших
Шууд
"ҮГҮЙЛЭГДСЭН ХАЙР"
2025-11-17 • 1м унших
Улс төр
ХҮН намаас МАН-ын шинэ дарга Н.Учралд мэндчилгээ илгээлээ
2025-11-17 • 1м унших
Шууд
Нийслэлийн хэмжээнд 606 хүүхэд зам тээврийн осолд өртжээ
2025-11-17 • 1м унших
Улс төр
МАН Бага хурлын гишүүдээ өнөөдөр сонгоно
2025-11-17 • 1м унших
Шууд
Баасан гарагт бүх нийтээр амарна
2025-11-17 • 1м унших
Гадаад мэдээ
Хятадын хөлөг онгоцнууд маргаантай арлын бүс рүү нэвтэрчээ
2025-11-17 • 1м унших
Шууд
ДАШТ-ээс нийлбэр дүнгээр медаль хүртсэн анхны монгол тамирчид
2025-11-17 • 1м унших
Шууд
Монголд 132 орны 37 мянган гадаадын иргэн амьдарч байна
2025-11-17 • 1м унших
Улс төр
Н.УЧРАЛ 94,95 ХУВИЙН САНАЛААР МАН-ЫН ДАРГААР СОНГОГДЛОО
2025-11-15 • 1м унших
Шууд
Б.Баярбаатар: Ил тод, тодорхой, шударга зарчим дээр тулгуурласан энэхүү өндөрсгөсөн шалгуурыг намын дүрэмд тусгая
2025-11-15 • 1м унших
Улс төр
МАН-ын даргыг сонгох санал хураалт эхэллээ
2025-11-15 • 1м унших
Улс төр
У.ХҮРЭЛСҮХ: Үндэсний язгуур эрх ашиг, аюулгүй байдал, ард түмний эрх мэдлээс дээгүүр нам, бүлэглэл, хувь хүний эрх ашиг гэж огт байх ёсгүй
2025-11-15 • 1м унших
Улс төр
Н.УЧРАЛ: АРДЫН НАМ АРД ТҮМЭНДЭЭ ЭРГЭН ИРНЭ
2025-11-15 • 1м унших
Улс төр
Намын даргад нэр дэвшигчид
2025-11-15 • 1м унших
Улс төр
Д. АМАРБАЯСГАЛАН: МАН-ын даргад нэр дэвшихээ зарласнаас хойш улс төрийн зорилготой хэрээс хэтэрсэн гүтгэлэг, хэлмэгдүүлэлтийн үйл ажиллагаа эрчимжиж, нийгэмд талцал авчирсан
2025-11-15 • 1м унших
Улс төр
Л.Оюун-Эрдэнэ: Намын дарга хийнэ гэдэг хэцүү юм байна
2025-11-15 • 1м унших
Улс төр
Я.СОДБААТАР:Ардчилсан нийгэмд төр ямар байх нь улс төрийн намын төлөвшлөөс ихээхэн хамаардаг
2025-11-15 • 1м унших
Гадаад мэдээ
АНУ хар тамхины бүлэглэлтэй тэмцэх шинэ ажиллагаа эхлүүллээ
2025-11-15 • 1м унших
Шууд
А.Ариунбат анх удаа өвлийн олимпод оролцоно
2025-11-15 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
3 Жилийн өмнө • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
3 Жилийн өмнө • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Шууд
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ӨНӨӨДӨР ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО
2024-06-19 • 1м унших
Бүгдийг үзэх