Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 12852 болжээ
2025.07.24 •
1м унших
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 24-ний байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 12852 болжээ.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй – 147 хүн
Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн 12573, гэрээр эмчлүүлж буй 122, нас барсан 10 болжээ. Харин хавьтал болсон нийт 93022 хүн байгаа аж. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 4929 хүрсэн байна. Мөн 0-4 насны 2813, 5-9 насны 1644 хүүхэд улаанбурханаар өвджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тунт вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна.