"Ноорог креатив студио" ХХК-ийн захирал О.Уламсайхан цахим хуудсаараа дамжуулан хэргийг хаасан тухай мэдээлсэн.
Эргэн сануулахад, Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн гуравдугаар сарын 17-18-нд шилжих шөнө "Ноорог " медиагийн байранд шалгалт хийж тус компанийн найман ажилчныг саатуулснаас гадна, гар утас, компьютер зэрэг эд хөрөнгийг хураан авсан.
Тухайн үед хууль зүйн сайд асан О.Алтангэрэл, "Ноорог" медиагийн залуусыг цагдаагийн байгууллагаас саатуулж, мэдүүлэг авсан асуудалтай холбогдуулж мэдээлэл хийхдээ "9.3 тэрбум төгрөгийн цахим мөрийтэй тоглоом энэ пэйжтэй холбоотой шалгагдаж байгаа этгээдийн зургаан дансаар дамжин гүйлгээ хийгдсэн" гэж мэдэгдэж байв.
Тэгвэл ЦЕГ-аас мөрдөн шалгах ажиллагаа хаагдаагүй явагдаж байгаа. Өчигдрийн тухайд ажиллагааны үеэр хураагдсан зарим техник тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч, мэдүүлэг авсан гэж мэдээллээ.