Орхон Сэлэнгийн сав газарт эртний Сяньбийн төрт улс байсан байж болзошгүй байна
2025.07.19 •
1м унших
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутгаас 1800 жилийн өмнөх Сяньбийн үеийн хөндөгдөөгүй, язгууртны бунхан олдсон. Энэхүү олдвор нь Монгол Улсад олдсон Сяньбийн үеийн хамгийн анхны томоохон хэмжээний тоногдоогүй, түүхийн өндөр ач холбогдол бүхий олдворт тооцогдож байгаа юм.
Гол бунхныг хөндөхөөр холбогдох археологийн мэргэжилтнүүд, судлаачид малтлаг хийж байгаа аж.
Товчхондоо Орхон Сэлэнгийн сав газарт эртний Сяньбийн төрт улс байсан байж болзошгүйг нотлох чухал булш бунхнууд олдож байгааг эрдэмтэн судлаачид онцолж байна.