Н.Түвшинбаярын хоёр үл хөдлөх хөрөнгийг хохирогчийн талд шилжүүлэх болов
2022.06.09 •
1м унших
Олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 09:00 цагт эхэлсэн. Шүүх хурал өглөө нээлттэй эхэлсэн ч хуралдааны явцыг дэлгэцээр үргэлжлүүлэн явуулах боломжгүй гэж үзээд хаалттай горимд шилжүүлсэн.
Шүүх хурлын үеэр шүүгчдэгч Н.Түвшинбаярын өмгөөлөгч талийгаачийн ар гэрт шүүгчдэгчийн гэр бүлийн хэрэглээний хоёр үл хөдлөх хөрөнгийг харилцан зөвшилцсөний үндсэнд шилжүүлэх болсныг мэдэгдлээ.