Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд таван аваргаар магнайлуулсан 512 хүчтэн зодоглосон.
1. Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Аймгийн арслан Н.Өсөхбаяр Улсын гарди Б.Гончигдамбаар,
2. Дорноговь аймгийн Айраг сумын харьяат Аймгийн арслан Мөнхжаргалын Бямбадорж Улсын арслан Ц.Содномдоржоор,
3. Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат аймгийн арслан Шаравдоржийн Отгонтөгс Улсын арслан Э.Оюунболдоор,
4. Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат аймгийн арслан М.Бэлгүтэй Улсын заан Д.Анараар,
5. Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат аймгийн арслан О.Наранбаатар Улсын аварга О.Хангайгаар тус тус тав даван Монгол Улсын начин цолны болзол хангаад байна.