Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр/2025.07.09/ боллоо. Уг хуралдааны үеэр Зам тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайханы оруулж ирсэн асуудлыг хэлэлцээд "Эрдэнэс Тавантолгой" дээр онцгой дэглэм тогтоохоор болжээ.
Учир нь, "Эрдэнэс Тавантолгой" дээр авлига, хулгай, хүнд суртал нүүрлэсэн. Энэ асуудал нүүрсний экспортод сөргөөр нөлөөлж буй тул Засгийн газраас онцгой дэглэм тогтоох арга хэмжээ авахаас өөр аргагүй болсон байна.
2010 оны Монгол Улсын Их хурлын 39-р тогтоол, Засгийн газрын 272-р тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн чулуун нүүрсний орд газарт ашиглалтын үйл ажиллагаа явуулах зорилгоор Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” Хувьцаат компанийг байгуулсан. Тус компани нь сайн чанарын нүүрсний Тавантолгой брэнд бүтээгдэхүүн бий болгож, аюулгүй, тогтвортой, ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, улс орон болоод бүс нутгийн эдийн засгийн өсөлтөд бодитой хувь нэмэр оруулах тэргүүлэгч компани болох эрхэм зорилготой ажиллаж байна.