CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-07-09 • 1м унших

Зургаадугаар сарын 24–26-ны өдрүүдэд Дундговь аймгийн Цагаан суваргын ариун дагшин нутагт, Говь Каравансерай аялал жуулчлалын цогцолборт “Сэтгэшгүй оддын чуулган” фестиваль дөрөв дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэ бол зочдын сэтгэлд гүн үлдсэн, урлаг ба байгаль, хүн ба сансар огторгуйн нарийн шүтэлцээг мэдрүүлсэн онцгой аялал байв.

Говийн салхины чимээ лугаа адил амгалан энэ фестивалиар дамжуулан зочид зөвхөн түүний сүнслэг мөн чанарыг мэдрээд зогсохгүй, урлагийн хязгааргүй увидасыг зүрх сэтгэлээрээ сонслоо.

“Сэтгэшгүй оддын чуулган” нь Аuthentic Mystical Festival хэмээн тодорхойлогддог бөгөөд уртын дууны өлгий нутаг болох говийн бодгалийг илэрхийлж чаддаг, Монголдоо дахин давтагдашгүй фестивалийн нэг болж танигдсаар байна. Тус фестиваль нь ‘’Аялал жуулчлалыг дэмжих’’ хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд Дундговь аймаг Засаг даргын Тамгын газар дэмжигч байгууллагаар оролцсон.

Хэрэв Сингапурын Сентозаг хүмүүс галын шоу бүхий экзотик наадмаар, Туркийн Истанбулыг Сема бүжгээр төсөөлдөг бол — одоо Монголын уудам говийг “Сэтгэшгүй оддын чуулган” фестивальгүйгээр дүрслэх аргагүй болжээ.

Энэ жилийн фестивалийн кураторууд Д.Ганпүрэв /Ganpurev Dagvan/, Б.Ганхөлөг нар язгуур урлаг, цохивор хөгжмөөр дамжуулан газар нутгийн өвөрмөц орон зайг мэдрүүлэх зорилгоор гурван үндсэн хэсэгт хуваан бүтээжээ.

Фестивалийн эхний өдөр "Sound of Serai" амьд хөгжмийн VIP тоглолтоор эхэлсэн. Үзэгчид Алтай хамтлагийн язгуур урлагийн ур чадварыг бишрэн, “Ятгын хатан хаан” хэмээгдэх МУГЖ Ч.Мөнх-Эрдэнийн говийн ус шиг тунгалаг тоглолтоос онцгой мэдрэмж авчээ. Д.Ганпүрэв Алтайн магтаал хайлж, зочдын сэтгэлийн нарийн чавхдасыг хөндөж, Б.Ганхөлөг UB Drums хамтлагийнхантай хамт фестивалийн эрчийг өргөж, бөмбөрийн хэмнэлээр сэтгэл сэргээхийн сацуу ханг бөмбөрийнхөө эгшигт аялгуугаар огторгуйн хоосон чинад руу хөтөлсөн юм.

Түүнчлэн, фестивалийн кураторууд Бөртэ хамтлагийнхаа дурсамжийг сэргээн, гурвуулаа хамтдаа аялгуу өргөсөн нь олны сэтгэлийг хөдөлгөсөн.

Фестивалийн хоёр дахь хэсэгт үүлс сарнин өнгөрч, шөнийн тэнгэрийн ивээл дор жинхэнэ утгаараа “сэтгэшгүй оддыг” тольдох боломж олдсон. Энэхүү орой Dark Sky Mongolia байгууллагын үүсгэн байгуулагч, мэргэжлийн од тайлбарлагч Б.Энхтүвшин тэнгэрийн заадас, гариг эрхсийг зочдод танилцуулж, оддын үлгэр домгийн аялалд хөтөлсөн нь зочдын сэтгэлд мартагдашгүй мэдрэмж төрүүлсэн юм.

Фестивалийн дараах хэсэг тал газрын хязгааргүйн гүнд орших нэрт уран бүтээлч А.Очирболдын арван гурван “Ухамсар” бүтээл дунд өрнөсөн Аваргасын тойрон бүжиг байлаа. Оролцогчид маань эртний 32 хүний тойрон бүжгийн сүг зурагнаас эх ундаргаа нь авсан бүжгийн хэмнэлээр түүдэг галын дөлөнд өвөг дээдсийнхээ зан үйлийг мэдэрч, бие сэтгэлээрээ байгаль орчинтойгоо нэгдсэн юм. Аваргасыг санагдуулам “Ухамсар” бүтээлүүд үлэг гүрвэлүүдийг агнан намнаж байсан эртний үлэмж биетнүүдийн зэрэглээ мэт ертөнц рүү хөтөлж, ер бусын дүр зураглалыг мэдрүүлсэн.

Фестивалийн дараагийн өдөр уран бүтээлчид байгальдаа хүндэтгэл үзүүлэн, Дэл уулын байгалийн ил галерейд хүрэлцэн очиж, дуу хуураараа талархлын зан үйл үйлджээ. Тэдэнтэй хамт явсан зочдын сэтгэл огшиж, "орчлон хорвоог туулах их засал болов" хэмээн өгүүлжээ.

"Сэтгэшгүй оддын чуулган" зохион байгуулагдсан сүүлийн дөрвөн жилийн өдрүүдийн үеэр байгаль эх хур бороогоо энэрэнгүй хайрлаж, хүмүүн олонтой хамтдаа баясан цэнгэдэг уламжлалтай. Тус гайхалтай үзэгдэл нь энэхүү фестивалийн “нууцлаг буюу mystical” шинж чанарыг илтгэх нэгэн тод илэрхийлэл билээ.

Энэ бүхний дурсамж одны тоосонцор мэт зүрх сэтгэлд манан татан үлдэх энэ цаг мөчид, бид дараах учралыг зөгнөн хүсэн хүлээж байна. Сэтгэшгүй олон оддын доорх энэхүү ид шидийн аялалд нэгдэх боломж танд ч бас тун удахгүй бүрдэнэ.

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
“НУТГИЙН ЧУЛУУ” ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ
2 цагийн өмнө • 1м унших
Шууд
“Их говийн хаврын баяр-2026”
2 цагийн өмнө • 1м унших
Шууд
Сурагчид “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа
2026-04-04 • 1м унших
Гадаад мэдээ
Бельгийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрчээ
2026-04-04 • 1м унших
Улс төр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХҮЛЭЭЛГҮЙ, ЗАСГИЙН ГАЗАР ЭНЭ ӨДРӨӨС ХЭМНЭЛТИЙН ГОРИМД БҮРЭН ШИЛЖЛЭЭ
2026-04-04 • 1м унших
Улс төр
Н.УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗАР
2026-04-03 • 1м унших
Улс төр
С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонголоо
2026-04-03 • 1м унших
Улс төр
Монголын Ногоон намын шинэ дарга
2026-04-03 • 1м унших
Гадаад мэдээ
Ираны Ерөнхийлөгч америкчуудад нээлттэй захидал илгээлээ
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-04-03 • 1м унших
Шууд
“Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
НӨАТ-ын баримтаа энэ сарын наймнаас өмнө бүртгүүлээрэй
2026-04-02 • 1м унших
Улс төр
УИХ-ын дарга болохын тулд намаасаа түдгэлзэж, боломжоосоо татгалзах нь эр зориг уу, улс төрийн нүүдэл үү?
2026-04-02 • 1м унших
Шууд
Аутизмыг таниулах дэлхийн өдөр
2026-04-02 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөлөөс С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ
2026-04-02 • 1м унших
Ярилцлага
И.Эрдэнэцэцэг: Намайг итгэж ирсэн хүн бүхний сэтгэлд хүртэл ажиллах ёстой
2026-04-02 • 1м унших
Танд хэрэгтэй
Өнөөдөр олон улсын "Хүүхдийн номын өдөр"
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Өмнөд Солонгос эдийн засгийн багц арга хэмжээ авна
2026-04-02 • 1м унших
Эдийн засаг
Шатахууны үнийн хэлбэлзлийг зохицуулна
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Азийн анхны “Eurovision” дууны тэмцээн
2026-04-01 • 1м унших
Шууд
Соёлын болон геологийн өвд тулгуурлан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ
2026-04-01 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөл маргааш 09.00 цагт хуралдахаар товложээ
2026-04-01 • 1м унших
Шууд
Ж.Дугардорж: Тендерийн хууль зөрчиж 22 тэрбум завшсан хэргийн ард Б.Батцэцэг сайд байгаа
2026-04-01 • 1м унших
Улс төр
Н.Учрал:Улстөрч та бүхнийг үндэстний эрх ашгийн төлөө ухаан бодлоо уралдуулж, ажиллахыг уриалъя
2026-04-01 • 1м унших
Шууд
Монгол, Францын Засгийн газар хоорондын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа
2026-04-01 • 1м унших
Шууд
ӨМНӨГОВЬ: Төвийн бүсийн физикийн олимпиадаас багш, сурагчид зургаан медаль хүртлээ
2026-04-01 • 1м унших
Шууд
Улаанбаатарын өдрүүд эхэллээ
2026-04-01 • 1м унших
Эдийн засаг
Эрчим хүчний салбарын албан тушаалтнуудын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал
2026-04-01 • 1м унших
Шууд
Өнөөдөр инээдмийн өдөр
2026-04-01 • 1м унших
Улс төр
Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөлж, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр болжээ
2026-03-29 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
1 Жилийн өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх