Тусгай хэрэгцээт хүүхдийн төрөлжсөн асрамжийн төвтэй болох нь ээ
2025.07.04 •
1м унших
Асран хамгаалагчгүй, хүнд хэлбэрийн тусгай хэрэгцээт хүүхдийн төрөлжсөн асрамжийн газрыг 2025-2027 онд барьж ашиглалтад оруулна.
Баянзүрх дүүргийн 34 дүгээр хороонд байрладаг тус асрамжийн газар 300 хүүхдийг хүлээн авч үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай бөгөөд “Өнөр бүл” хүүхдийн төвийн харьяанд ажиллана.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх тус бүтээн байгуулалт нь нийт 23,9 тэрбум төгрөгийн төсөвтэйгөөс энэ онд 5,9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгоно.
Ташрамд дурдахад, барилгын ажлын гүйцэтгэгчээр “Си Эйч Би Жи констракшн” ХХК шалгарч, ажилдаа оржээ.