Талбай дээрх төмөр асар салхинд нурж гурван хүн гэмтжээ
2025.07.02 •
1м унших
Улаанбаатар хотод 18:40 минут орчимд хүчтэй шуурсаны улмаас Сүхбаатарын талбай дээр байрлуулсан төмөр асар нурж хоёр том хүн, нэг хүүхэд бэртжээ. Цагдаагийн байгуулагаас бүрэлдэхүүн гарч хэргийн газар ажиллаж байна.
Бэртсэн иргэдэд эмнэлэгийн тусламж үзүүлэхээр Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү авч явсан байна. Одоогоор бэртлийн зэрэг, биеийн байдал тодорхойгүй байгаа аж.