"Импортын ачаа тэг зогсолт хийхэд хүрээд байна"
2022.06.08 •
1м унших
"Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо” ТББ-ын гишүүн н.Соронзонбаатар "Тяньжинд есөн мянган чингэлэг бөөгнөрөөд их удсан. Засгийн газар БНХАУ-ын талтай тохиролцоод тал нь ирсэн.
Одоогоор нийт 4070 чингэлэг ирсэн байна. Үлдсэн чингэлгийг татахаар бид ажиллаж байгаа.
Хятадын талаас долоодугаар сарын 1-нээс өмнө үлдсэн чингэлгийн ихэнх хувийг гаргана гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ энд ирсэн хоосон чингэлгүүдийг буцааж чадахгүй байвал тэг зогсолт хийх нөхцөл байдалд хүрсэн. Тиймээс бид энэ асуудлыг олон нийтэд мэдээлэх шаардлагатай боллоо. Энд хуримтлагдаад буй хоосон чингэлгийг Хятадын тал руу яаралтай гаргах шаардлагатай. Тиймээс хоосон чингэлгүүдийг хүлээж авах галт тэрэгний тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна” гэв.