Казахстан улс Монголоос 500 мянган ямаа худалдаж авахаар төлөвлөж байгаа тухай Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеугийн Улаанбаатарт хийсэн албан ёсны айлчлалын үеэр мэдэгдлээ. Ямаа худалдан авах ажиллагаа нь хөдөө аж ахуйн хамтарсан хөтөлбөрийн нэг хэсэг аж.
kz.kursiv.media/ сайтад мэдээлснээр энэ нь мах болон бусад малын гаралтай бүтээгдэхүүнийг гүн боловсруулах чиглэлээр экспортлоход чиглэсэн хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн хамтын ажиллагааг бий болгох хамтарсан санаачлагийн эхлэл аж. Түүнчлэн талууд эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцож, худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх зорилт тавьжээ.
Түүнчлэн Казахстан улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын Монголд хийсэн айлчлалын үр дүнд хүрсэн хэлэлцээрийг хэрэгжүүлэх зорилготой айлчлал гэдгийг Мурат Нуртлеу онцолжээ. Мөн тэрбээр «Өнөөдөр Казах-Монголын харилцаа үлгэр жишээ найрсаг шинж чанартай. Бидний хооронд шийдэгдээгүй асуудал байхгүй. Энэ бол итгэлцэл, тогтвортой хөгжлийг бий болгоход ашиглах ёстой хөрөнгө” хэмээн онцолжээ.
Хэлэлцээ хийхээс гадна Казахстаны ГХЯ-ны тэргүүн парламентын гишүүд УИХ-ын гишүүдтэй уулзсан агаад казах зохиолчдын таван мянган номыг Монгол дахь казахуудын соёлын төвүүдэд хандивлажээ.