“The Hu” хамтлаг долдугаар сарын 31-нд эх орондоо бүрэн хэмжээний тоглолтоо хийнэ. Монголын Хүннү рок урсгалыг дэлхийд цуурайтуулж, эх орныхоо нэрийг дэлхийн сонорт хүргэн байлдан дагуулж буй “The Hu” хамтлаг тун удахгүй төрөлх улсдаа бүрэн хэмжээний тоглолтоо хийх гэж байна.
Тоглолт долдугаар сарын 31-нд болох юм
Өв соёлоо дэлхий дахинаа таниулан бишрүүлж буй “The Hu” хамтлаг дэлхийг тойрсоор Монголдоо, тэр дундаа баруун хязгаарын хамгийн үзэсгэлэнт газар болох Увс аймагт бүрэн хэмжээний тоглолтоо албан ёсоор хийхээр болжээ. Тоглолт долдугаар сарын 31-нд болох юм.
Ташрам дуулгахад энэ жил Монгол Улсын аймгуудаас ганцхан Увс аймаг 100 жилийн ойтой бөгөөд тус аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар Увс аймгийн 100 жилийн ойн баярыг долдугаар сарын 29, 30-ны өдөр тэмдэглэхээр шийдвэрлэсэн байна.