Монгол Улсын экспортын гол багана болсон коксжих нүүрсний үнэ зургадугаар сарын эхээр дахин унаж, худалдааны идэвх буурлаа. Ганцмод, Сэхээ, Мандал зэрэг БНХАУ-тай хил залгаа боомтуудаар нэвтрэх нүүрсний хэмжээ, үнэ, тээвэрлэлтийн урсгал зэргийг нарийвчлан харахад, манай уул уурхайн экспорт агшилтын төлөвт шилжжээ.
Шуудхан хэлэхэд, Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлаас 2025 оны чуулганы үеэр БНХАУ-ын ЗГ гангийн салбар дахь илүүдэл үйлдвэрлэлийн асуудлыг шийдэх амлалт өгсөн. Тус улсын эдийн засгийн хагжлийн агентлагаас гангийн үйлдвэрлэлийн гарцыг бууруулж, салбарт бүтцийн өөрчлөлтийг дэмжих замаар үйлдвэрүүдийн ашигт ажиллагагааг нэмэгдүүлэх боломжтой гэсэн саналыг танилцуулсан. Ийнхүү Дэлхийн улс орнууд батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлж буй энэ цаг үед цэрэг, зэвсгийн аж үйлпдвэрийн үндсэн хэрэглэгдэхүүн болох гангийн тэргүүлэгч улсын хувьд нийлүүлэлтийн хомсдол үүсгэж үнэ нэмэгдүүлэх бодлого барьж эхэлсэн.
Монгол Улсын өмнөд боомтууд дээр нүүрсний хилийн 224 ам.доллараас 120 ам.доллар болон буурч, таван сая тонн нүүрс овоорон гацсаны цаад учир ийм. Тэр ч утгаараа олон улсын нүүрсний зах зээлд “хямд үнэ, бага эрэлт” гэсэн давхар дарамт үүсчихээд байна.