CU -гээр өдөрт 180-190 мянган хүн үйлчлүүлдэг
2025.06.12 •
1м унших
CU сүлжээ дэлгүүрийн толгой компани Премиум Нэксус ХК ашигтай ажилласан анхны жилээ үдсэнээ тайлагналаа. 2024 онд компанийн борлуулалтын орлого өмнөх оноосоо 53.2 хувиар өсөж, 600 тэрбум төгрөгт дөхсөний сацуу 48.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.
Борлуулалт, цэвэр ашгийн өсөлтөд дэлгүүрийн тоог нэмсэн болон бүтээгдэхүүний нэр төрлийг арвижуулсан нь голлон нөлөөлснийг компанийн зүгээс мэдээлж байв. Өнгөрсөн онд CU-ийн нийт салбарын тоог 445-д хүргэснээр IPO-ийн төлөвлөгөөгөө давуулсан бол 2025 он гарсаар 455 болгож нэмэгдүүлээд байгаа аж.
Мөн тус сүлжээ дэлгүүрээр өдөрт дунджаар 180-190 мянган худалдан авагч үйлчлүүлж буй тооцоо гарчээ.