УИХ-ын нэгдсэн чуулганыг яаралтай хуралдуулах бололтой
2025.06.10 •
1м унших
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилох саналаа УИХ-д оруулаад буй. Тэгвэл УИХ дахь МАН, АН-ын бүлэг болон ХҮН намын Зөвлөлд 16.00 цагт Ерөнхий сайдад нэр дэвшигчийн танилцуулгыг хийхээр боллоо.
Түүнчлэн намуудын бүлэгт танилцуулсны дараа буюу 18.00 цагаас УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ерөнхий сайдыг томилуулах Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэхээр болсон байна.