Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-д гал гарч байна гэсэн дуудлагыг 06.02-ны өдрийн 00:25 цагт бүртгэгджээ.
Дуудлагын дагуу Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Аврах анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, тус хэлтсийн 14 дүгээр анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар анги, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар анги, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн алба хаагчид тус тус ажиллаж 50х230 метрийн хэмжээтэй өндөр даралтын цехийн 9 дүгээр турбины генератор, зүүн урд хана, дээврийн хэсэг шатаж байсныг унтраасан байна.
Гал түймрийн улмаас 53 настай иргэн амь насаа алдсан байна. Мөн нэг иргэн угаартаж эмнэлэгийн тусламж авсан бөгөөд биеийн байдал тогтвортой байгаа ажээ.