"ХҮҮХЭД БҮХНИЙ ХҮСЭЛ" ГЭР БҮЛИЙН ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025.06.02 •
1м унших
ЗАМЫН-ҮҮД ДЭХ СУМ ДУНДЫН ЦАГДААГИЙН ХЭЛТСЭЭС ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН "ХҮҮХЭД БҮХНИЙ ХҮСЭЛ" ХҮҮХДИЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ, ГЭР БҮЛИЙН ӨДӨРЛӨГИЙГ ХАМТАТГАН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Тус үйл ажиллагааны хүрээнд алба хаагчид гэр бүлийн хамт авьяаслаг хүүхдүүдийн уран бүтээлийг үзэж, үлгэрийн баатруудтай хүүхэд багачууд зургаа даруулж, хөгжөөнт тоглоом тоглож, азтан шалгаруулсан байна.
Мөн хэлтсийн зөвлөлийн гишүүд, эмэгтэйчүүдийн зөвлөл, Замын цагдаагийн хэсгээс хүүхэд багачуудад гарын бэлэг гардуулж, дурсгалын зураг авхуулж, хүндэтгэлийн зоог барьж, гэр бүлтэйгээ хэсэгхэн цаг хугацааг хөгжилтэй, мартагдашгүй мөчүүдийг хамтдаа бүтээлээ.