Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, цэргийн шинжлэх ухааны доктор, профессор, дэслэгч генерал Шавийн Арвайн нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт Хилийн цэргийн 0108 дугаар анги нь Хил хамгаалах байгууллагаас хэрэгжүүлж буй “Эрүүл биед саруул ухаан оршино” хөтөлбөрийн хүрээнд сагсан бөмбөгийн “Супер лиг 2025” тэмцээнийг хоёр сарын хугацаанд амжилттай зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа.
Тус тэмцээнд эрэгтэй 10, эмэгтэй 10 багийн нийт 200 тамирчин 60 багц медал, шилжин цомын төлөө худр хүч, авхаалж самбаагаа сорилоо. Тэмцээний шүүгчээр спортын мастер А.Мөнх-Эрдэнэ, Монголын сагсан бөмбөгийн холбооны “В” зэрэглэлийн шүүгч Г.Адьяахүү, ерөнхий комиссоор спортын мастер Г.Буян-Өлзий нар ажиллаж, хаалтын арга хэмжээнд Хилийн цэргийн 0108 дугаар ангийн захирагч, хурандаа В.Намхайнямбуу, ангийн удирдлага, хамт олон, "Borders" багийн тамирчин сурагчид, Дорноговь аймгийн "Саранхөхөө" театрын уран бүтээлчид тус тус оролцсон байна.
БИЧЛЭГ ҮЗЭХ: