Г.Орчлон
Г.Орчлон - Сэтгүүлч
2025-05-29 • 1м унших

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2002 оны арванхоёрдугаар сарын 11-ний тогтоолын дагуу НҮБ-ын энхийг сахиулагчдын өдрийг 2003 оноос тэмдэглэж эхэлжээ.

1948 оны энэ өдөр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Ойрх Дорнодод энхийг сахиулах анхны ажиллагааг эхлүүлэх шийдвэр гаргасан юм. Ассамблей тавдугаар сарын 29-нийг НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрөөр зарлаж, жил бүрийн энэ өдөр энх тайвныг сахин хамгаалах ажиллагаанд оролцож, мэргэжлийн өндөр ур чадвартайгаа харуулж, амь биеийг үл хайрлан, эрэлхгээр тэмцэж яваа бүх хүнд хүндэтгэл үзүүлж, түүнчлэн энх тайвны үйл хэргийн төлөө тэмцэж яваад амь үрэгдэгсдээ дурсан хүндэтгэх өдөр болгон тэмдэглэхээр болжээ. Ассамблей НҮБ-ын системийн бүх гишүүн улс болон байгууллага, засгийн газрын бус байгууллагууд болон хувь хүмүүст хандан энэ өдрийг зохих ёсоор дэмжихийг санал болгосон байна.

Тэгвэл манай улсад 2012 оноос Засгийн газрын 140 дүгээр тогтоолын дагуу энэхүү өдрийг тэмдэглэж байна. Монгол Улс 2002 онд цэргийн ажиглагч анхны хоёр офицероо Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад энхийг дэмжих ажиллагаанд илгээснээс хойш төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчид хүн төрөлхтний энх тайван, аюулгүй байдлын төлөө үйлсэд оролцож байгаа юм. Тэр цагаас хойш өдгөөг хүртэл 23 дахь жилдээ 23 мянган офицер, алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд оролцсон байна.

Монгол Улс дэлхийн энх тайван, аюулгүй байдалд хувь нэмрээ оруулах үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн түүхтэй. Тэр дундаа энхийг сахиулах ажиллагаанд анхлан оролцож, Монголын цэргийн нэр хүндийг дэлхий дахинд өндөрт өргөж явсан манай анхдагч дайчид эх орныхоо бахархал, энх тайвны бэлгэдэл болсоор ирсэн билээ.

Монгол Улс нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд илгээсэн цэргийн алба хаагчийнхаа тоогоор тэргүүлдэг 24 орны нэг юм. Нэг хүнд ногдох энхийг сахиулагчдаараа Монгол Улс Ази тивдээ тэргүүлдэг байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсад айлчлах үеэрээ “Энх тайвны бэлгэ тэмдэг” болсон улс хэмээн тодорхойлж, олон улсын энх тайван, тогтвортой байдлыг хангахын төлөөх хүчин чармайлтыг өндрөөр үнэлснийг Ерөнхийлөгч тэмдэглэж байв. Мөн НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт Бан Ги Мүүн энхийг сахиулагч монгол дайчдын ур чадварыг өндрөөр үнэлсэн нь монгол цэрэг дэлхийн цэрэг болсны нотолгоо гэдгийг тодотголсон юм. Өнөөдрийн байдлаар дэлхийн долоон оронд үргэлжилж буй НҮБ-ын мандаттай есөн ажиллагаанд манай 900 орчим цэргийн алба хаагч үүргээ амжилттай гүйцэтгэж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
20 минутын хотын орон сууцны захиалга ирэх наймдугаар сараас эхэлнэ
21 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Ерөнхий сайдад ИТГЭЛ үзүүлбэл…
2025-05-29 • 1м унших
Шууд
ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮДИЙН “БӨӨН БАЯР” БАЯРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО
2025-05-29 • 1м унших
Шууд
ТУРКИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ЗОХИЦУУЛАХ АГЕНТЛАГИЙН УЛААНБААТАР ДАХЬ ХӨТӨЛБӨР ЗОХИЦУУЛАГЧ (TIKA) АЛИ МУСЛУ ДУНДГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАВ
2025-05-29 • 1м унших
Улс төр
У.Хүрэлсүх: Миний бие Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг дэмжихгүй
2025-05-29 • 1м унших
Гадаад мэдээ
“Челси” Европын бүх цомыг хүртсэн анхны клуб боллоо
2025-05-29 • 1м унших
Шууд
Өнөөдөр Олон улсын энхийг сахиулагчдын өдөр
2025-05-29 • 1м унших
Улс төр
"Итгэл хүлээлгэх тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэсний дараа хэвлэлд ярилцлага өгнө"
2025-05-28 • 1м унших
Улс төр
Засгаа аврах уу, засаглалаа өөрчлөх үү?
2025-05-28 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Улс дотор улс байгуулж, удахгүй газар нутгаа тэлэх үү?
2025-05-28 • 1м унших
Улс төр
БНХАУ-ААС ЗАМЫН ҮҮДЭД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛ КЭ ЮУШЭН ДУНДГОВЬ АЙМАГТ АЙЛЧИЛЖ БАЙНА
2025-05-28 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Суррон, скүүтер, мопедоос унаж гэмтэх, хүн мөргөж гэмтээх, нас барах нь нэмэгджээ
2025-05-28 • 1м унших
Ярилцлага
С.АЛТАНЦЭЦЭГ:Өмгөөлөгчийн ажлын үр дүн үйлчлүүлэгчийн харцнаас мэдрэгддэг
2025-05-28 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Амралтын өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдахыг хориглолоо
2025-05-28 • 1м унших
Улс төр
А.Амундраг “газрын наймаа”-ны хэргээр шалгаж эхэлжээ
2025-05-27 • 1м унших
Сэдвийн мөрөөр
АТГ:Ерөнхий сайд болон хүүгийнх нь хөрөнгө орлогод шалгалт хийж байна
2025-05-27 • 1м унших
Гадаад мэдээ
ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлыг УИХ шийднэ
2025-05-27 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВД: Буянт сумын Засаг дарга Ж.Бумбат төрийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, тендер, төсвийн мөнгийг хувьдаа шамшигдуулжээ
2025-05-27 • 1м унших
Улс төр
“Мэргэжлийн бус” хамтарсан Засгийн газар
2025-05-27 • 1м унших
Гадаад мэдээ
Харвард хаалгаа барих уу
2025-05-27 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Нийслэлийг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг хойшлуулав
2025-05-27 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Шатахууны үнэ 100 төгрөгөөр буурлаа
2025-05-27 • 1м унших
Улс төр
Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Белленд бараалхлаа
2025-05-26 • 1м унших
Улс төр
Монгол, Австри Улс Хамтарсан Тунхаглал гаргалаа
2025-05-26 • 1м унших
Шууд
Цагдаагийн байгууллагын ОНЦЛОХ 15 АЖИЛ
2025-05-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Монголын эдийн засаг бол үндэсний эдийн засаг биш
2025-05-26 • 1м унших
Улс төр
"Огцрох амархан" жагсаал бууриа сэлгэжээ
2025-05-26 • 1м унших
Улс төр
Австри Улсын Ерөнхийлөгч Монголд ирнэ
2025-05-26 • 1м унших
Шууд
Дэлхийн хэвлэлийн гэрэл зургийн үзэсгэлэн Монголд анх удаа...
2025-05-26 • 1м унших
Шууд
Б.Батцэцэг: Би А.Төмөрийн хэлсэнд итгэж байна
2025-05-23 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Шууд
Баянбүрдийн уулзварт 4 машин мөргөлдөж, түгжрэл үүсчээ
2024-10-10 • 1м унших
Бүгдийг үзэх