АРХАНГАЙ: 12 настай хүү мориноос унаж нас баржээ
2025.02.20 •
1м унших
Цагдаагийн байгууллагад 2025 оны 02 дугаар сарын 19-нйи өдрийн 16:00 цагийн орчимд Архангай аймгийн Хайрхан сумын эмнэлэгт хүүхэд мориноос унаж нас байдалтай ирлээ гэх мэдээлэл бүртгэгдсэн.
Шалгалтын явцад 12 настай эрэгтэй С нь тухайн өдөр хашаан дотроо ганцаараа морь унаж байгаад унаж, чирэгдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Одоогоор шалгалт үргэлжилж байна.