Сар шинийн баяраар хоёр өдөр бүх нийтээр амарна
2025.02.19 •
1м унших
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас сар шинийн баяраар хоёр өдөр бүх нийтээр амраад гуравдугаар сарын 3-ны Даваа гаригаас төрийн байгууллагуудын ажил үйлчилгээ эхэлнэ хэмээн мэдээллээ.
Энэ жил Монгол одон зурхайн цаг тооллоор билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1-ний өдөр тасарч, шинийн 2, 3-ний өдөр 2025 оны гуравдугаар сарын 1, 2-нд тохиож байна. Иймд шинийн 2, 3-ны өдрүүдэд сар шинийн баяраа тэмдэглэн өнгөрүүлнэ. Харин шинийн дөрвөн буюу 2025 оны гуравдугаар сарын 03-ны Даваа гарагаас төрийн байгууллагуудын ажил, үйлчилгээ хэвийн явагдана.