Чех улсын иргэн Асралт хайрханд авиралт хийх үедээ нас баржээ
2025.02.17 •
1м унших
Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт байрлах Асралт хайрхан ууланд авиралт хийж байсан Чех улсын иргэн харамсалтайгаар амиа алдсан хэрэг энэ сарын 15-ны өдөр гарчээ.
Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Асралт хайрхан ууланд иргэд тогтмол авиралт хийдэг бөгөөд иргэдийг болзошгүй эрдлээс хамгаалж, аюулгүй байдлаа хангахыг сэрэмжлүүлж байна.