Аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Утаагүй Дархан” аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан. Энэхүү хөтөлбөр нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, байгаль орчинд ээлтэй арга, технологи нэвтрүүлэх, сурталчлах замаар агаарын бохирдлыг бууруулах зорилготой юм.
Хөтөлбөрийн хүрээнд агаарын бохирдлыг бууруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор яндангүй, нар, салхины эх үүсвэрийн дэмжлэгтэй, агаарын дулааны солилцоотой хана, шал, дээвэр зэрэг нь 30 см зузаан базальт_чулуун_хөвөн дулаалгатай загвар хаусыг бүтээн босгож, өвөлдөө бага зардлаар утаагүй дулаахан ухаалаг амьдарч болохыг бодит жишээн дээр харуулахаар ажиллаж байна.
Дархан-Уулаймаг нь хотжилтын бодлогынхоо хүрээнд гэр хорооллоо тэлэхгүй байх бодлогыг баримталж сүүлийн 10 жилд гэр хорооллоо тэлээгүй байгаа юм. Харин дунд орлоготой иргэддээ амины орон сууцны хороололтой болгох төслүүдийг төлөвлөж хэрэгжүүлж байгаа. Энэхүү санаачилга нь санал гаргасан тус компаний үйл ажиллагаатай нийцэж байгаа учир хамтран ажиллах боломжтой гэж үзэж байна гэлээ.
Нарны сэргээгдэх эрчим хүчээр халаалт, халуун ус, өдөр тутмын хэрэгцээг хангаж, цахилгааны төлбөрийг 70-90 хувиар хэмнэх боломжтой. Оны дараачаар иргэд энэхүү байшинтай танилцах боломжтой юм.
Эрчим хүчний хэмнэлттэй амьдрах нь бидний хамгийн чухал үүргүүдийн нэг юм. Байгальд ээлтэй дадал хэвшилтэй аж амьдрал бол Утаагүй агаар, утаагүй хотын үндэс суурь юм.