Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит арван тавдугаар хуралдаан танхим болон цахим хэлбэрээр өнөөдөр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Үүнд:
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн явцад үнэлэлт, дүгнэлт өгөх тухай
Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжиж байгаа төсөл арга хэмжээний биелэлтийг танилцуулах тухай
Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлан гаргасан тогтоол шийдвэрийн биелэлтийг танилцуулах тухай
Тогтоолд өөрчлөлт оруулах тухай
Дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай
Сонгинохайрхан дүүргийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх тухай
Үнэлгээний хороонд ажиллах иргэний жагсаалт батлах тухай
Дүүргийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулах тухай
Дүүргийн нийтийн эзэмшлийн зам талбайн камерын ашиглалт, гүйцэтгэлд хийсэн хяналт шалгалтын ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулах тухай
Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн Нийслэл дэх Төрийн аудитын газрын дүгнэлтийг танилцуулах тухай
Төрийн шагналд тодорхойлж, уламжлах тухай асуудлуудыг тус тус хэлэлцэн батлав