Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэл хийхээр 318 тэрбум төгрөгөөр худалдан авсан автобуснууд шинэ бус хуучин мөн хэт үнэтэй, худалдан авах ажиллагааг хууль бусаар явуулсан байж болзошгүй асуудлууд байгаа тул хуулийн байгууллагаас шалгалтын ажлыг эхлүүлээд байгаа.
Мөн уг асуудалд Нийслэлийн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нарыг шалгаж хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэдэг олон нийтийн шүүмжлэл хүчтэй өрнөсөн.
Тэгвэл өнөөдөр эхэлсэн УИХ-ын намрын чуулганы дараа МАН-ын бүлэг хуралдаж эхлээд Ж.Сүхбаатар сайд огцрох хүсэлтээ өгсөн бол үдээс хойш 17:30 минутад дахин хуралдаж Д.Сумъяабазар дарга огцрох өргөдлөө өглөө.
Мөн энэ асуудлаар 20:00 цагт Хангарьд ордонд мэдээлэл хийсэн юм.
Тэрээр "Хотын даргын ажил маш хүнд юм. Олон хэцүү зүйлийг болгох гэж хичээж ирлээ. Тиймээс дараагийн хотын даргаа хайрлаарай. Би ногоон автобусны худалдан авах ажилд ямар ч хамааралгүй. Ширэн нүүрлээд гүрийгээд байх аргагүй учир огцорч байна" гэлээ.
БИЧЛЭГ ҮЗЭХ: