5759 гадаадын иргэнд цахимаар виз олгожээ
2022.05.21 •
1м унших
Гадаадын иргэн, харьяатын газар визийн зөвшөөрлийн үйлчилгээг энэ оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс бүрэн цахимжуулж, он гарснаар 5759 гадаадын иргэнд цахимаар визийн зөвшөөрөл олгожээ.
Визийн зөвшөөрлийн хүсэлтийг тус цахим хаягаар хүлээн авч, шийдвэрлэж байгаа бөгөөд зөвшөөрөгдсөн тохиолдолд кодыг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагын манай байгууллагад бүртгэгдсэн и-мэйл хаягаар илгээж байна. Иймд уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд та бүхэн визийн зөвшөөрлийн код хүлээн авснаа нотолж хариу мэдэгдэж байхыг хүсье гэж ГИХГ-аас мэдээллээ.