Согтуу жолооч айлын хашаа, гэрийг дайрч, нэг иргэний амь эрсэдсэн хэрэг гарчээ. Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд “Приус-30” маркийн суудлын айлын хашаа, гэрийг мөргөж, улмаар гэрт байсан иргэн Ш /47 настай, эрэгтэй/ дарагдаж нас барсан байна.
Энэ тухай дуудлагыг өчигдөр /05.19/-ийн 21:03 цагт Онцгой байдлын байгууллагад мэдээлжээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 16 км замыг туулан 21:25 цагт очиход иргэн Б согтуугаар жолоодож яваад, иргэн Ш-ийн хашаа болон таван ханатай гэрийг мөргөсөн байна.
Уг хэргийг тус дүүргийн Тээврийн цагдаагийн албаны бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.