Цагдаагийн алба хаагчид осол гаргаж, нэг хүний амь эрсэдлээ
2022.05.20 •
1м унших
Энэ сарын 19-ний өдөр цагдаагийн алба хаагчид зам тээврийн осол гаргаж, эрдэнэт хүний амийг хөнөөсөн хэрэг гарчээ. Тодруулбал, Дундговь аймгийн цагдаагийн газрын гурван алба хаагч эргүүлд гарч байхдаа зам дээр явж байсан эмэгтэйг албаны автомашинаар дайрч, амь насыг нь хохироожээ.
Хэргийг харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шалгаж байна.