CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-09-30 • 1м унших

Испанийн алдарт зураач Пабло Пикассогийн урласан уран баримлууд бүхий цэцэрлэгт хүрээлэнг 2030 онд Парисын төвд олон нийтэд үнэ төлбөргүйгээр нээхээр төлөвлөж байна гэж тус хотын Пикассогийн музейн дарга Сесиль Дебре “Франс Пресс” агентлагт ням гарагт мэдээлжээ.   Олимпын хоёр усан сангийн хэмжээтэй тэнцэхүйц талбайд байгуулах цэцэрлэгт хүрээлэн нь музейн өргөтгөл байх бөгөөд П.Пикассогийн урласан олон арван хүрэл баримлыг байрлуулна гэж тэрбээр хэлсэн байна. Нью-Йорк, Чикаго хотод Д.Пикассогийн бүтээлийг олон нийтийн газруудад хэдийн байрлуулсан байдаг боловч Парисын төсөл нь Испанийн алдарт зураачид зориулсан “анхны задгай музей” болно гэдгийг С.Дебре онцолжээ.

П.Пикассогийн музей 40 жилийн ойгоо тэмдэглэж байгаатай холбогдуулан тэрбээр хэлэхдээ, шинэ цэцэрлэгт хүрээлэнг музейн арын цэцэрлэгт хүрээлэн болон түүний хажууд байрлах нийтийн жижиг цэцэрлэгт хүрээлэнг нэгтгэн байгуулна гэв. Цэцэрлэгт хүрээлэнд дэлгэх урлагийн бүтээлүүдийн дунд 1950 онд П.Пикассо ямааны биеийн хэмжээтэй бүтээсэн “The She-Goat” хэмээх хүрэл баримал байрлана. Уг бүтээл одоо музейд хадгалагдаж байгаа юм.

“Пикассогийн гэр бүл, ялангуяа зураачийн охин Паломатай зөвлөлдсөний эцэст” санаачилсан цэцэрлэгт хүрээлэнгийн төслийг Парис хотын эрх баригчид болон Францын Соёлын яам дэмжиж байгаа гэдгийг С.Дебре нэмж хэлжээ. Энэхүү цэцэрлэгт хүрээлэн бол Парисын хөл хөдөлгөөнөөс холдох “ид шидийн” газар байх болно гэж тэрбээр хэлээд, олон нийт бүтээлүүдийг ойроос үзэхээс гадна цэцэрлэгт хүрээлэнд байрлах кафе-рестораноор үйлчлүүлэх боломжтойг дурдлаа. Палома Пикассо “Франс Пресс” агентлагт хэлэхдээ, энэхүү төсөл “миний аав шиг эрч хүчээр дүүрэн байх болно” гэжээ. Дэлхийн II дайны жилүүдэд Парист амьдарч, уран бүтээлээ туурвиж байсан эцэгт нь маш их хүндэтгэл үзүүлж байгааг тэрбээр онцолсон байна.

Жуулчдын очих дуртай Парисын Маре дүүрэгт байрлах уг музей нь түр үзэсгэлэнгүүдэд зориулагдсан орон зайгаа хоёр дахин томруулахын тулд шинэ өргөтгөлүүдийг барихаар төлөвлөж байна. С.Дебрегийн хэлснээр, цэцэрлэгт хүрээлэнг оруулаад өргөтгөлүүдийг барихад 50 сая евро шаардагдах бөгөөд ивээн тэтгэгчид болон П.Пикассогийн гэр бүлээс санхүүжүүлэх ажээ. Энэхүү ажлыг 2028 онд эхлүүлэхээр төлөвлөж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Эдийн засаг
Төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 12.3 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэв
2026-02-09 • 1м унших
Шууд
ЭТТ-н уурхайд баяжуулах үйлдвэрийн тэжээлийн нүүрс авто ачилтын байгууламж ашиглалтад орлоо
2026-02-09 • 1м унших
Танд хэрэгтэй
Ном бэлэглэе” номын үзэсгэлэн худалдаа
2026-02-09 • 1м унших
Эдийн засаг
ЗОХИОМЛООР ҮНЭ НЭМБЭЛ ТАВАН САЯ ХҮРТЭЛХ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО
2026-02-09 • 1м унших
Гадаад мэдээ
ОХУ-ЫН ГЕНЕРАЛЫГ БУУДСАН ЭТГЭЭДИЙГ ДУБАЙГААС БАРИВЧИЛЖЭЭ
2026-02-09 • 1м унших
Гадаад мэдээ
Японы ерөнхий сайд Санаэ Такаичигаар удирдуулсан эрх баригч нам түүхэн ялалт байгууллаа
2026-02-09 • 1м унших
Улс төр
АНУ-ын 119 дүгээр Конгресст Монголын бүлгийг шинэчлэн байгуулав
2026-02-09 • 1м унших
Шууд
Х.Нямбаатар: Барилгын норм, журам зөвлөлтийн үеийн стандартаар явдгийг өөрчлөх ёстой
2026-02-09 • 1м унших
Шууд
Б.Ачбадрах амжилтаа ахиуллаа
2026-02-09 • 1м унших
Шууд
Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэлийг илрүүллээ
2026-02-09 • 1м унших
Гадаад мэдээ
Анхны алтан медалийг Швейцарын тамирчин хүртлээ
2026-02-08 • 1м унших
Эдийн засаг
Монголын анхны ингэний ферм инкубатор хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна
2026-02-08 • 1м унших
Шууд
Монгол Улс морин хуур судлалын төвтэй боллоо
2026-02-08 • 1м унших
Шууд
Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
2026-02-08 • 1м унших
Гадаад мэдээ
Хиймэл оюунд оруулах хөрөнгө оруулалт нэмэгджээ
2026-02-07 • 1м унших
Шууд
Хичээл сургуулийг 9 дүгээр сарын 15-нд эхлүүлэх санал хүргүүлжээ
2026-02-07 • 1м унших
Шууд
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээ хийнэ
2026-02-07 • 1м унших
Гадаад мэдээ
Өвлийн олимпын нээлт
2026-02-07 • 1м унших
Шууд
VIP АВТОБУС
2026-02-06 • 1м унших
Эдийн засаг
Алтны үнэ нэг унц нь 5600-гаас 4770 ам.доллар руу буулаа
2026-02-06 • 1м унших
Шууд
“ҮР ДҮНД СУУРИЛСАН УДИРДЛАГА” СУРГАГЧ БАГШИЙН СУРГАЛТ
2026-02-06 • 1м унших
Гадаад мэдээ
Норовирусийн халдвар илэрсний улмаас Олимпын тоглолтыг хойшлуулжээ
2026-02-06 • 1м унших
Шууд
Говийн биологийн олон янз байдлыг судлах шинэ хүрээлэнтэй боллоо
2026-02-06 • 1м унших
Шууд
Монгол хүүхдүүд оюуны спортоор дэлхийд тэргүүлэв
2026-02-05 • 1м унших
Гадаад мэдээ
Каддафийн хүүг хөнөөжээ
2026-02-05 • 1м унших
Шууд
Миланы тайзнаа Монголын тамирчдын гоёл
2026-02-05 • 1м унших
Шууд
“Улаанбаатар кап”
2026-02-05 • 1м унших
Шууд
ЦАГ АГААРЫН МЭДЭЭ
2026-02-05 • 1м унших
Шууд
Монголчууд IQ-ийн үзүүлэлтээр наймдугаарт эрэмбэлэгджээ
2026-02-04 • 1м унших
Ярилцлага
АНУ:Чухал ашигт малтмалын нөөц бүрдүүлнэ
2026-02-04 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх