VIP АВТОБУС
2026.02.06 •
1м унших
28 хүний суудалтай, хагас унтлагын #VIP автобусаар “Улаанбаатар хотоос Дорнод аймгийн Хэрлэн сум” чиглэлд иргэдэд үйлчлэхэд бэлэн болжээ.
Дорнод аймгаас долоо хоног бүрийн Баасан гарагт 20:00
Улаанбаатар хотоос долоо хоног бүрийн Ням гарагт 20.00 цагаас хөдөлнө.
VIP автобус нь:
Суудал нь 45 градус налах түшлэгтэй
Хөл амраагч
Зорчигч бүрийн суудал дээр дулаан хөнжил
Суудал бүрт гар утасны цэцэглэгч
24 цагийн сүлжээ буюу starlink сансрын интернэттэй бөгөөд зорчигчдод үнэ төлбөргүй халуун хүйтэн ус, кофегоор үйлчлэх зэрэг олон давуу талтай аж.
Тасалбарын үнэ том хүн 98700₮, хүүхэд 49350₮-өөр тус тус үйлчлэх юм.